CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Амьдралын тойрог

04-19-2016 18:09

 

/ Баримтат тэмдэглэл /

    Бүх зүйл өөрийн гэсэн хувь төөрөгтэй. Учрал тохиол бүхэн цаг хугацаатай байдаг гэх үг бий. Гэвч үүнийг технологийн дэвшил өөрчилж байна. Хүмүүс дэлхийн хоёр бөөрнөөс цахим ертөнцөд уулзан ажил хэргээ ярилцаж, интенэт сүлжээнд үзэл бодол, сэтгэл санаа, ажил үйлээрээ нэгдэж, илүү сайхан дэлхий, илүү сайхан орчлонг бүтээж байна. Бас үхлийн ирмэгт очсон нэгэндээ амьдрал бэлэглэж байна. Энэ гайхамшигтай биш гэж үү.

Нэг цаг хугацаан дахь хоёр орчин
     БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Лин Ге хотод амьдрах хоёрхон настай нэгэн хүү олон хоног ханиалгаж, эмчид үзүүлж эм уусан ч эдгэсэнгүй. Улмаар хэд хоногийн дараа түүний уушгины үрэвсэлтэй болсон байх магадлалтай хэмээн эмнэлэгт хэвтүүлжээ. Гэвч хүүгийн биеийн байдал улам дордлоо. Улмаар дахин 20 хоноход түүний өвчин ихээхэн хүндэрч, эмч нар тодорхой онош тавьж чадахгүй л байлаа.
    Яг энэ үед Бээжингийн Их сургуулийн профессор Ёо туршилтын өрөөндөө оюутнууддаа хичээл заахын зэрэгцээ судалгааны ажилдаа анхаарлаа хандуулаад завгүй ажиллаж байв. Гэвч тэр тархи амраахаар хааяа гар  утсаа харна. Тэр өдөр буюу 2016 оны 3-р сарын 21-нд профессор утасныхаа вий-чат группээс хүндээр өвчилсөн 2 настай хүүгийн талаарх мэдээллийг олж харав. Хүүгийн талаархи мэдээллийг профессорын нэгэн найз нь тус сүлжээн дээр тогтмол тавьж байжээ.


Туслах хүсэл, хүүг эдгээж болно

    Ёо профессор Бээжин их сургуулийн байгаль орчны салбар багшилдаг.  Хүний бие дэхь вирусын илрүүлэлт хийгээд задлал, амьд бодисын саарлын дамжуулагч, зайн эзэмшилтийн систем мөн орчин тойрны хувиралтад микробит үзүүлэх нөлөөллийн чиглэлээр судалгаа хийдэг. Тэрээр мэргэжлийн эмч биш ч нян, бактерыг шинжлэн судладаг бөгөөд мэргэжлийн түвшинд шинжилгээ хийдэг. Шинэ арга мэргэжилтэй нэгэн юм. Тэрээр өөрийн судалгааны бүтээлээ ашиглан хүүд туслахыг хүсжээ.
    Бээжин Их сургуулийн байгаль орчны салбарын аспирант Жен Ен Үүд 3-р сарын 21-ий үдийн хойно Ёо профессор өнөө маргаашдаа Хөх Хотод очиж уушгины үрэвсэлээр өвдсөн хүүхдэд туслана гэдгээ хэлээд эмчилгээнд хэрэглэх багаж хэрэгсэлээ бэлтгэхийг даалгалаа.

Онгоцонд суух зуур

    3-р сарын 21-ий үдийн хойно бараг 5 хагас хүртэл хичээл заасан Ёо багш шөнөдөө Хөх хот хот орох онгоцны билет захиалах гэсэн ч амжсангүй. Ингээд маргааш нь нисэхээр болов.
    Энэ зуур багш оюутан хоёр бэлтгэлээ базааж байлаа. Өвчин үүсгэгч бактерыг шинжлэхэд хэрэглэгдэх 20-30 төрлийн урвал бодис, эмт бодис, багаж хэрэгсэл, нарийн тоног төхөөрөмж, цахилгаан утсаа хүртэл зэхэж яг таг болов. Яг энэ үед вийчат сүлжээнээс өнөөх хүүхдийг Хөх хотод ирж нэгэн эмнэлгийн ICU тасагт хэвтснийг мэджээ.
    Энэ үед хүүхдийн өвчний байдал хүндэрч, амьсгалын апарратанд орсон тун хүнд байдалтай байна гэсэн мэдээллийг хүмүүс түүнд өгч байлаа. Мөн уушигний зарим хэсэгт ус хурсан гэж тухайн үеийн өвчний тэмдэглэл дээр бичигджээ.
     Байдал тун хүнд байгааг ойлгосон Ёо профессор Хөх хотын эмнэлгийн оношийг Бээжингийн эмнэлгийн эмч нарт хүргүүлэн асууж лавлан, өвчний шалтгааныг тодруулах арга замыг хайсаар байв.


Профессор хүү хоёрын уулзалт ба амлалт

     З-р сарын 22-ны өглөөний 7 цагт багш сурагч хоёр Хөх хотын нисэх буудал дээр нэгэнт буусан байлаа. Гэвч тэд Хөх хотод иртлээ хүүхдийн ар гэрийхэнээс зөвшөөрөл аваагүй л байлаа. Эмнэлэгт очсон даруйдаа хүүхдийн ар гэрийхэнд хүүхдийн байдал хүнд байгаа учраас өөрийн зүгээс туршин оношлохыг зөвшөөрөөч гэв.
    Ингэхдээ хүүхдийн биед ямар нэг тоног төхөөрөмж хүргэхгүй. Цус шинжлэхгүй. Гагцхүү хүүхдийн шүлс, хоолойноос гарсан цэр хэрэгтэй гэдгийг хэлжээ
    Хүүхдийн өвчнийг оношыг тодруулхад нэг цаг хангалттай. Үр дүнг нь эмчлэгч эмчид нь хэлж, өвчнийг эдгээх асуудлыг эмнэлэгийн тал хариуцна гэснээр гэрийн ахмад хүүд оношилгоо хийхийг зөвшөөрөв.


Хариуцлагатай мөч, зөв онош

    Энэ үед хүүхдийн биеийн байдал улам дордож, нэг өдрийг ч хүлээхэд хэцүү байсан бөгөөд эмнэлэгийн зүгээс ямар нэгэн халдарт өвчин гэсэн онош тогтоосон байв. Мөн эмчилгээгээ тун удахгүй зогсоох шийдвэр гаргах гэж байжээ. Хүүгийн амь нас профессорын хэрхэн ажиллахаас шууд шалтгаална.
    Ингээд онош тогтоох ажил эхэллээ. Багш шавь хоёр өвчин үүсгэгч бактертийн эсийн ханыг эвдэлж бөөм хүчлийг ялгаруулан гаргах аргаар оношилгоо хийлээ. Таван минутын дараа өвчин үүсгэгчийн бөхөм хүчлийг ялгаруулан гаргаж шалгаж эхэлсэн байна. Туршилт эхлээд 20 минут ч бололгүй хэмжилтийн машин дээрх шугамд өөрчлөлт илрэв. Гэвч хүүхэд (нян дарагч) хэрэглэж байсан учраас дээрх шинжилгээг дахин давтаж хийснээр өвчин үүсгэгч нь уушгины залгигч чанартай “Жион туван” бактер байна гэдгийг профессор Ёо оношилж чадлаа.

     / Тус бактер нь 1976 онд Америк халагдсан цэргүүдийн дунд гарч байсан бөгөөд агаар цэвэршүүлэгч, хөргөгч, чийгшүүлэгч зэргийг удаан хэрэглэсэнээс үүдэлтэй гэнэ./ Ингээд профессорын онош зөв гэдэгт итгэсэн эмч нар хүүд зохих эмчилгээг нь хийж эхэлсэн байна.

Амжилт, сэтгэлийн үг

    Хүүгийн бие цаг минутаар сайжирч эхэллээ. Ердөө гуравхан хоногийн дараа түүнээс амьсгалын аппаратыг нь салгаж, дахиад гурав хоноход хүү аав аав ээжтэйгээ уулзлаа. Ингээд ганцхан хоноод тэрээр энгийн тасагт шилжсэн байна.
    Хэрвээ би тухайн үед очоогүй бол өөртөө маш их харамсах байсан. Онгоцонд суухад асуудалтай, туршилтанд хэрэглэх багаж хэрэгсэлийг нисэх гаалийн шалгалтыг давуулах зэрэг олон асуудал надад тулгарч байсан. Гэвч би Хөх хотод очсон. Учир нь миний судалгааны бүтээл, туршилтын багийн маань чадвар бяцхан охины оношийг тодруулах боломжтой гэдэгт итгэж байсан. Ийм боломжтой байж хүүгийн амийг аврахгүй байж болно гэжүү. Бидний судалгааны эцсийн зорилго хүмүүсийн амьдралын сайн сайхны төлөө юм шүү дээ гэж Ёо проффесор болж энэ бүх үйл явдлын дараа хэлж байсан юм.
     Ингэж их сургуулийн профессорын судалгааны ажлын үр дүнд нэгэн хүү амьдралд буцаж ирлээ.
    Ёо профессор би үнэхээр Хөх хотод зүгээр очсонгүй. Бидний туршилтын тасаг өөрсдийн судалгааны бүтээлийн үр дүнг хэзээ нэгэн цагт харах ёстой гэж боддог байсан. Тэгвэл энэ удаа бид бодит үйл явдал дээр өөрийн мэргэжил, шинэ арга нээлтээ амжилттай туршлаа. Энэ бол бидний олон жилийн хөдөлмөрийн амт шимт байлаа. Энэ ажил бидний цаашдын судалгаанд их зориг өглөө. Аливаа судалгааны бүтээл нийгэмд, хүмүүст тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд дэм болвол сая шинжлэх ухааны бүтээл хэмээгддэг. Бяцхан хүүгийн амийг аврахад бидний судалгааны бүтээл маш их хэрэг боллоо. Бидний бүтээл шинжлэх ухааны бүтээл болж чадсан гэдгийг энэхүү үйл явдал харууллаа гэж Ёо профессор итгэл дүүрэн хэлсэн юм. Тиймээ нэгэн эрдэмтний судалгааны бүтээл жаалхан хүүд амьдрал бэлэглэв. Хэрвээ цахим сүлжээ байгаагүй бол ийм сайхан үйл явдал болохгүй ч байсан байж мэдэх юм.

С. Бүрэнбаяр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100