CCTV.com - ERROR

对不起,可能是网络原因或无此页面,请稍后尝试。

CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс таталцлын микро хүчний туршилтын дагуул хөөргөв

04-06-2016 14:26

 

6-ны өдрийн 1 цаг 38 минутад Хятад улс таталцлын микро хүчний туршилтын журмаар "Практик-10" хэмээх буцах бүхээгтэй туршилтын дагуулыг Жиүчуаний дагуул хөөргөх төвөөс Чанжэн-2D зөөгч пуужингаар хөөргөж, тойрог замд нь амжилттай хүргэжээ. "Практик-10" дагуул сансрын уудамд таталцлын микро хүчний болон сансрын уудмын амь судлалын 19 төрлийн туршилт хийх тул, шинжлэх ухааны томоохон амжилт тогтоох боломжтой байна.
Холбогдох талын танилцуулснаас үзвэл, "Практик-10" дагуулыг 15 хоног ажиллуулахаар бүтээсэн бөгөөд Хятад улсын дагуулын буцах бүхээгний боловсронгуй технологиор дэлхийн бөмбөрцөг рүү түүнийг буцуулж, эргүүлэн татаж авах бүхээг Өвөр Монголын Дөрвөд хошууны нутагт газардуулахоор товлосон юм байна.

                                                                                                             /D/

 

 

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
CCTV.com - ERROR

对不起,可能是网络原因或无此页面,请稍后尝试。

Видео мэдээ
CCTV.com - ERROR

对不起,可能是网络原因或无此页面,请稍后尝试。

860010-1116160100