CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

300 жилийн настай тэгшитгэлийг бодсон эрдэмтэн $700 мянгын шагнал хүртлээ

03-17-2016 16:36

 

Зуун зууныг дамжин хүмүүсийн толгойг гашилгаж байсан математикийн бодлогын хариуг Британий эрдэмтэн олж чаджээ.
Британий профессор Эндрью Уайлс “x^n+y^n=z^n тэгшитгэлийн n нь 2-оос их тохиолдолд бүхэл тоон хариу олдохгүй” гэсэн Фермийн Сүүлчийн Теорем гэгддэг бодлогын хариуг олж чадсан байна. Уг тэгшитгэлийг Францын математикч Пьер Ферма 1637 онд дэвшүүлж тавьснаар 300 жил хүн төрөлхтнөөс хариу хүлээсэн юм. Бүр 1990-ээд оны үед Оксфордын профессор Эндрью Уайлс тэгшитгэлийн хариуг олж чадсан нь ийнхүү 2016 оны Абелийн Шагналыг $700 мянгын хамт түүнд хүртээхэд хүргэсэн байна. Математикийн салбарын Нобель гэгддэг энэ шагналыг Норвегийн Шинжлэх Ухааны академи ирэх тавдугаар сард гардуулах юм. Одоо 62 настай Уайлс Английн Кембрижэд 10 настай хүүхэд байхдаа анх энэ теоремын тухай номын сангаас олж үзээд шунан дурлажээ.
Тэр цагаас хойш орхилгүй бодож судалж явсаар сүүлд Принстоны Их сургуульд ажиллаж байхдаа долоон жил эрчимтэй ажилласнаар 1994 онд учрыг нь олсон гэнэ.
Уайлс энэ тухай хэлэхдээ “зөвхөн энэ бодлогыг бодож чадсандаа бус мөн өөрийн судалгааны ажилд шинэ хаалга нээсэндээ би баяртай байна” гэжээ.
Тэр цааш нь “бодлогын хариуг олсон тэр мөчөө хэзээ ч мартахгүй” гэсэн байна.

 

 

 

 

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100