CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

УТЗЗ нийт 4248 саналыг шалгаж бүртгүүлэв

03-15-2016 09:34

УТЗЗ-ийн 12-р сонгуулийн Бүх Хятадын хорооны 4-р чуулганаас сэтгүүлчийн мэдээлснээр, 3-р сарын 8-ны 17 цаг хүртэлх байдлаар, УТЗЗ-ийн Бүх Хятадын хороо нийт 5375 санал хүлээн авсан бөгөөд түүний 4248 саналыг хянан шалгаж бүртгүүлсэн гэжээ.

Дээрх бүртгүүлсэн саналын дотор эдийн засгийн бүтээн байгуулалтын талаарх 1783, улс төрийн бүтээн байгуулалтын талаарх 445, соёлын бүтээн байгуулалтын талаарх 269, нийгмийн бүтээн байгуулалтын талаарх 1334, экологийн бүтээн байгуулалтын талаарх 417 санал тус бүр багтсан байна.


                                                                                                                     \Навч\

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100