CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Сар шинийн золголт хийж, хаврын баяраа тэмдэглэв

02-14-2016 16:12

 

   2-р сарын 13-ны өдөр бол Хятадын цагаан сарын шинийн зургаан, Монголын цагаан сарын шинийн таван байлаа. Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвийн их танхимыг улаан дэнлүү, улаан зангиа, цэцэг навчаар чимэглэсэн нь сар шинийн баярын уур амьсгалаар бялхаж байлаа. МУИС-ын дэргэдэх Күнзийн институт 13-ны өдөр энд сар шинийн золголт хийж, хаврын баяраа тэмдэглэв.

   БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын яамны соёлын зөвлөх, Соёлын төвийн дарга Ли Вэй, Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Гү Имин, МУИС-ын дэргэдэх Күнзийн институтын захирал Жү Жүньли, Соёлын төвийн орлогч дарга Хасбагана нар Күнзийн институтын багш нар болон Хятадын сайн дурын багш нарын ажиллаж буй сургуулиудын төлөөлөл энэ сайхан баярын арга хэмжээнд оролцов.

   Элчин сайд Шин Хаймин, захирал Жү Жүньли нар баярын мэндчилгээ дэвшүүлсэн бол Соёлын зөвлөх Ли Вэй, Соёлын төвийн ажилтан Болд нар уянгат дуугаа өргөж, Күнзийн институтын багш нар уран сайхны үзүүлбэр тоглож, хамт баясан найрласан байна.

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100