CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Каир хотноо Хятадын сэдэвт номын үзэсгэлэн нээгдэв

01-20-2016 11:19

 

Хятад улсын дарга Ши Жиньпин удалгүй Египетэд айлчлах гэж байгаа энэ үеэр, "Улс орныг удирдан засах тухай Ши Жиньпиний яриа" хэмээх номоор гол болгосон Хятадын сэдэвт номын үзэсгэлэнгийн долоо хоног 19-нд Египетийн Каирт нээгдэв.

Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албын дарга Жян Жяньгө нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ, "Ши Жиньпин даргын энэ номоор дамжин улс орноо удирдан засах тухай түүний шинэ ойлгогдохуун, шинэ үзэл санаа, шинэ стратегийн талаар уншигч түмэн улам гүнзгий ойлгож, Хятадын үндэстнүүдийн хүсэл хөөцөлдлийг улам сайтар ойлгож, Хятадын өөрчлөлт хөгжлийн шийдвэр зориг, чиглэл хандлагыг улам сайтар эзэмшиж, Хятад болон дэлхий дахины харилцааг улам сайн ойлгох болно гэдэгт итгэж байна" гэжээ.

"Улс орныг удирдан засах тухай Ши Жиньпиний яриа" хэмээх ном одоогоор хятад, англи, франц, орос, араб, испани, португал, герман, япон зэрэг олон хэлээр хэвлэгдэж, дэлхийд нийт 5 сая 300 мянга гаруй хувь тараасан ба уг номд Хятадын хөгжлийн ойлголт, хөгжлийн замнал, дотоод гадаад бодлогын талаар системтэй өгүүлж, Хятадын удирдагчдын улс орноо удирдан засах ойлголт, засаглал төлөвлөгөө, стратегийн арга барил зэргийг тусгасан болохоор, олон улсын хамтын нийгэмлэгээс орчин үеийн Хятад улсыг бүх талаар ойлгох, бодитоор ойлгох, ухаалгаар ойлгох чухал зам суваг болох юм.

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100