CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Тайваньд зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцнэ

12-17-2015 14:02

 

Тайваньд нийт өртөг нь 1.83 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг тоноглол худалдана гэж лхагва гаригт Америкийн засгийн газар мэдэгдсэн байна. Мөн өдөр Хятадын ГХЯ-ны дэд сайд Жэн Зэгуан Америкаас Хятадад суугаа элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Кае Лее-г дуудан уулзаж, Америкийн талтай төв чанга харьцсан байна.

Жэн Зэгуан: Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг мөн. Америк Тайваньд зэвсэг худалдан нийлүүлэхийг Хятадын тал эрс эсэргүүцэж байна. Америкийн тал Тайваньд зэвсэг худалдан нийлүүлэх нь олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн журмыг бүдүүлгээр зөрчиж, Хятад, Америкийн гурван хамтарсан албан мэдэгдлийн зарчмыг зөрчиж, Хятадын бүрэн эрх, аюулгүй байдал, ашиг сонирхолд харшилж байгаа юм. Хятадын тал үндэснийхээ эрх ашгийг хамгаалахын тулд, энэ удаад Америкийн тал Тайваньд зэр зэвсэг худалдан нийлүүлэхэд оролцсон компани нэгжид хориг тавих зэрэг шаардлага бүхий арга хэмжээ авахаар шийдсэн гэжээ.

Жэн Зэгуан: Улс орныхоо бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, гадны хөндлөнгийн оролцоог эсэргүүцэх Хятадын засгийн газар, ард түмний шийдвэр зоригийг хэн ч гуйвуулж чадахгүй. Америкийн тал Хятад, Америкийн гурван хамтарсан албан мэдэгдэлд хийсэн тодорхой амлалтыг баримталж, Тайваньд зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөгөө хүчингүй болгож, Америк, Тайваний цэргийн харилцааг таслан зогсоож, Хятад, Америкийн харилцаа, хоёр талын чухал салбар дахь хамтын ажиллагаанд саад болохоос зайлсхийхийг Хятадын тал шаардаж байна гэж онцолжээ.

 

                                                                                                     \Уртнасан\

 

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100