CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Түүхийг бүтээсэн Хятад нээлтүүд

08-20-2015 17:49

 

 2007 онд Английн “Тусгаар тогтнол” сонин хүн төрөлхтөний түүхийг бүтээсэн  дэвшилтэт технологи, шинжлэх ухааны 101 нээлтийг нэрлэжээ. Энэхүү жагсаалтаас манай гаригийн хүмүүсийн хамгийн агуу санаанууд хэрхэн бүтээл болсоныг бид мэдэж болох юм. Тэгвэл дэлхийн түүхийг бүтээсэн 101 нээлтэнд Хятадын цаас, луужин, дарь, бар хэвлэл багтжээ. Эдгээр нь хүн төрөлхтөний  бүтээсэн оюун ухааны охь бүтээлүүдийн нэг хэсэг юм.
       

 
Цай Лунь
 Хятадад анх эртний Баруун Хан улсын үед маажаан буюу олсоор цаас хийдэг байжээ. Харин Зүүн Хан улсын үед Цай Лунь хэмээх хүн модны үрдсээр цаас хийх аргыг гаргаж ирснээр өнөөгийн цаас бий болсон түүхтэй.
Цаасны үйлдвэрлэл улам бүр боловсронгуй болсоор МЭ 2-р зуун гэхэд цаасыг гар аргаар үйлдвэрлэдэг байснаа бие даасан үйлдвэрлэл болж хөгжлийнхөө шинэ шатанд гарсан байна. МЭ 2-3-р зуун гэхэд цаасны чанар сайжирч, хусны холтос, торго даавуун дээр бичдэг байсан ном судар түүх болон үлдэж, хүмүүс жинхэнэ цаасан дээр ном судраа өргөнөөр бичих болжээ.

 Цаас үйлдвэрлэж буй нь


Цаас үйлдвэрлэх арга технологи удалгүй дэлхийн таван тив дөрвөн далайд хүрч, дэлхийн шинжлэх ухаан болоод нийгэм соёлын хөгжилд гүн гүнзгий өөрчлөлт оруулсан юм. "Цаас нь дэлхийн үйл явц, өнгө төрхийг бүрэн өөрчилж чадсан юм. Ийм том хэмжээний хүчин зүйл өөр байхгүй ээ" гэж Английн эрдэмтэн Фегин үнэлсэн байдаг.
Цаас үйлдвэрлэх онол болоод арга нь өнөөг хүртэл эртний уламжлалт янзаараа, нэг үгээр хэлбэл аль тэртээх он цагийн Цай Лунь гэдэг хүний боловсруулсан технологоор хийгддэг юм байна.
Тодруулж хэлбэл энэхүү нээлт нь өнөөг хүртэл хүн төрөлхтөн өөрийн түүхийг бичиж үлдээх, бичих тэр боломжийг олгож буй юм. 

Хятадууд цаасыг бүтээсэн шигээ ном хэвлэх аргыг ч анхлан нээж, хүн төрөлхтөнд бэлэглэсэн юм.
Яс, мод, төмөр, чулуу, торго дурдан дээр ном судар бичих ажил нь асар их хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардаж байсан тул хүн төрөлхтөн өөр шинэ арга хайж байлаа. Яг энэ үед буюу Хан гүрний сүүлээр МЭ 172-178 оны үед модон дээр үсэг сийлж ном барлах болжээ. Ойролцоогоор МЭ 600-аад оны үе буюу Сүй улсын үед ардын дунд хэрэглэж байсан тамганаас үүдэн энэхүү сийлмэл барыг гаргаж ирсэн нь хүн төрөлхтний түүхэнд анхдагч нь болсон юм. Сийлмэл бар хөгжлийнхөө явцад улам боловсронгуй болсоор Жүй улсын үед оргилдоо хүрчээ. Гэсэн хэдий ч цаг хугацаа, хөрөнгө мөнгө их зардаг, нэгэнт хийсэн барыг дахин дахин ашиглаж болохгүй, үг үсгийн алдааг засаж залруулж болохгүй зэрэг дутагдалтай зүйлс байсаар байв.

 

 
Энэ үед эгэл ардын дундаас эрдэм мэдлэг төгс Би Шэн гэдэг хүн хөдөлгөөнт бар зохиож, сийлмэл барын дутагдлыг арилгажээ. Ингээд МЭ 1041-1048 он гэхэд шавар бар бий болсноор хүн төрөлхтний хэвлэлийн түүхэнд маш том хувьсал гарчээ. 

 
   Хятадын алдарт эрдэмтэн Шен Күө өөрийн нэрт бүтээл болох “Мэн ши дэхи “ тэмдэглэлдээ: Сүн улсын харц ард Би Шэн өрмөл бар хэвлэлийг нээж, эхлээд наалддаг шороон дээр үсгээ сийлж, түүнийгээ галд шатаан боловсруулж, дараа нь үсгээ түүж барлаад хэвлэж эхэлнэ. Түүний гол чадавхи нь орчин үеийн тугалган үсэг өрөлтийн аргатай адил юм гэжээ. Өнөөдрийн лейсер хэвлэлийг нээсэн акдемич Ван Шиуныг хүмүүс “ орчин үеийн Би Шэнг ” гэж нэрлэх болсон .Ийнхүү Хятад улсаас дэлхийн соёл руу цутган орсон энэхүү нээлт хүчээ сэлбэж 13-р зууны сүүл үед Солонгосчууд шинэчлэл хийж, цутгамал гаралт үсэг 200 мянгыг хийж 1436 онд дэлхийн хамгийн том хорголжин үсгийн барыг бүтээжээ. Хожим нь энэхүү хэвлэлийн мэргэжил нь Япон улс руу дэлгэрчээ. Улмаар дэлхий даяар түгжээ.

   Хятад орон цаас, бар хэвлэлийн анхдагч орон болоод тогтоогүй. Хүн төрөлхтөн төөрч, будилсан үедээ орчлон огторгуйд мандагч нар сар оддын байршил хөдөлгөөнөөр зүг чигээ тогтоодог байлаа. Хэдий тиймч  түнэр харанхуй шөнө, манант өдөр, цэлийсэн далайд зүг чигээ үнэн зөв тогтоох аргыг олж чадаагүй л байсан юм. Тэгвэл энэхүү арга нээлт нь бас л Хятад оронд харьяалагддаг.
   Байлдаант улсын сүүлч үеийн эрдэмтэн Хан Фей “Хан Фей Зи- Хэмжүүр бүлэг” хэмээх алдарт бүтээлдээ “Синан”( анх луужинг синан гэж нэрлэдэг байжээ) нь өглөө үдшийн мөчийг ажиглах хэрэгсэл болой” хэмээн тэмдэглэснээс үзвэл тухайн үеийн хүмүүс нь соронзон хүдрээр хийсэн багаж хэрэгслээр зүг чиг тогтоож байсныг мэдэж болно. “Синан”-ийг байгалын соронзон хүдрээр үрж хийдэг, тэр нь халбага хэлбэртэй, халбагны иш нь өмнө зүгийг заадаг байжээ. Харин суурыг нь зэс эсвэл модон тавгаар хийдэг. Доторх нь бөөрөнхий, гадар тал нь тэгш дөрвөлжин хэлбэртэй, хүвээн дээр нь зөгийг заасан мөчлөгийг сийлсэн байдаг. Зүүн хан улсын одон орны судлаач Жан Хэн анх удаа “Синан”-ийг “луужин” гэж нэрлэжээ.
   Бидний амьдарч байгаа дэлхийн бөмбөрцөг бол соронзон шинж чанартай биет юм. Байгалын соронзон хүдрийн зүг чиг заадаг энэхүү шинж чанарыг Хятадын эртний хүмүүс уурхай олборлох, төмөр боловсруулах зэрэг үйлдвэрлэл хийх явцдаа олж илрүүлсэн байдаг юм байна. Луужингийн нээлт нь хүн төрөлхтөний нийгмийн хөгжил, техникийн дэвшил болон дорно өрнийн соёлын харилцаанд асар их өөрчлөлт, хөгжил дэвшил авч ирсэн юм. 12 дугаар зууны үед луужин нь европд дэлгэрсэнээс хойш Коломба шинэ эх газрыг нээж, Магелан дэлхийг тойрох аялалдаа гарч байсан юм. Энэ хүмүүсийн аялалд луужин асар их боломж өгч байсан гэдгийг хэлэх юу билээ.


                                                                  "Түүхэнд нөлөөлсөн 99 нээлт"  номоос найруулав.










Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100