Өвлийн олимпын аварга Хятадын мастер цас мөсний наадмыг хүсэн хүлээж байна

07-13-2015 18:14

1980 онд Өвлийн олимпын наадамд анх оролцсоноос хойш, Хятадын биеийн тамир спортын салбарынхан одоог хүртэл өвлийн олимпоос нийт 12 алтан медаль авч, 10 аварга төржээ. Бээжин, Жанчхүү хот 2022 оны Өвлийн олимпыг зохион явуулах өргөдөл өгсний дараа, тэдний олонх нь Өвлийн олимпын наадмыг зохион явуулах өргөдлийн элчээр ажиллаж, өөрийн оронд цасны их наадам болохыг хүсэн хүлээж байна.

Ян Ян 2002 онд Салт Лейк хотод Өвлийн олимпын ойрын зайн тэшүүрийн тэмцээнээс 2 алтан медаль авсан бөгөөд зодог тайлсны дараа, Олон улсын тэшүүрийн холбоо, Олон Улсын Олимпын Хорооны холбогдох үйл хэрэгт байнга оролцох болсноор, хүмүүс түүнийг "Өвлийн олимпын мисс" гэж нэрлэсэн байна. 2010 онд Ян Ян Олон Улсын Олимпын Хорооны гишүүнээр сонгогдсоны дараа, Өвлийн олимпын наадмыг зохион явуулах эрхийг авахаар Бээжингийн өргөдөл өгөх үйл ажиллагааны чухал хүн болсон юм. Энэ онд Олон Улсын Олимпын Хорооны үнэлгээ өгөх мэргэжлийн хүмүүс Бээжинд дүн шинжилгээ хийх үеэр, Ян Ян тэдэнд бараа болж, Бээжингийн Нийслэлийн Биеийн Тамир Спортын Ордныг танилцуулсан юм. Хэрэв Өвлийн олимпын наадмыг зохион явуулах эрхийг олж авах юм бол, уг ордон ойрын зайн тэшүүрийн тэмцээний ордон болох юм.

Ян Ян одоо тэшүүрийн сургууль, биеийн тамир спортын олон нийтийн төлөөх фондыг удирдах ажлыг хариуцан гүйцэтгэж байна. Хятадын Засгийн газар биеийн тамир спортыг хөгжүүлэх олон бодлого явуулж байна. Ийм нөхцөлд манай оронд Өвлийн олимпын наадмыг зохион явуулахад таатай орчныг бүрдүүлж өгсөн юм гэж тэрээр үзжээ.

Өвлийн олимпын наадмыг зохион явуулах явдал асар их хүн амтай Хятад улсад өвлийн спортыг түгээмэлжүүлэхэд ашигтай гэдэг нь Өвлийн олимпоос алтан медаль авсан Хятадын мастеруудын нэгдсэн ойлголт болсон байна. 24 настай Жөү Ян бол түүхэнд Өвлийн олимпын наадмын эмэгтэй 1500 м-ын ойрын зайн тэшүүрийн тэмцээнд түрүүлсэн тамирчин юм. Тэр хэлэхдээ, Бээжин Өвлийн олимпын наадмыг зохион явуулахаар өргөдөл өгсөн явдал хувь хүн, улс оронд маш их ач холбогдолтой юм. Аль нэг хотод Зуны олимпын наадам, Өвлийн олимпын наадмыг зэргээр зохион явуулж байгаагүй. Өвлийн олимпын наадмыг зохион явуулах эрхийг авахаар өргөдөл өгсөн энэ боломжийг ашиглан, өвлийн спортын төрлүүдийг хүмүүст ойлгуулж болно гэлээ.

Дүр төрхийг илэрхийлэгч элч болсны хувьд, Жан Хун Өвлийн олимпын наадмыг зохион явуулах эрхийг авахаар Бээжингийн өргөдөл өгөх комиссын хамт Лозанна орж, Олон Улсын Олимпын Хорооны гишүүдэд хандан, өргөдөл өгөгч хотын таницуулга солилцоо хийсэн юм. Жан Хун хэлэхдээ, Өөрийнх нь хүчин чармайлт Хятадын хүүхдүүдийн Өвлийн олимпын наадмын хүсэл мөрөөдөл биелэхэд тус дэмжлэг болохыг хүсэж байна гэжээ.

Editor:Н.Царс | Fuente:
CRI
Видео мэдээ