[an error occurred while processing this directive]
[an error occurred while processing this directive]
CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Аньхүй мужид ажиллав

04-25-2016 11:11

 

24-нд ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Аньхүй мужид ажиллав. Мөн өдөр Ши Жиньпин Аньхүй мужийн Лю Ань хотын Жиньжай сяньд ирэв. Уулан дунд байрлах тус сянь нь "улаан армийн өлгий, жанжиний нутаг" гэдгээрээ алдартай бөгөөд эхний хэсэг бүлэг улсын зэрэглэлийн гол ядуу сяний нэг юм. Ши Жиньпин хувьсгалын баатруудын дурсгалын хөшөөнд цэцгийн баглаа өргөж, түүнчлэн Жиньжай сяний Хуа Ши суурингийн Да Вань тосгонд ирж тосгоны ард олныг эргэж, тухайн нутгийн боловсон хүчин, ард олонтой ядуугаас ангижрах тэмцлийн төлөвлөгөөний тухай ярилцав.

Мөн өдрийн үдээс хойш Ши Жиньпин Да Вань тосгоны ард олныг эргэв. Энгийн нэгэн хоёр тасалгаатай байшинтай Чэнь Зэ-пиний гэрээр орж, аж амьдрал нь ямар байгааг асууж ярилцав. Чэнь Зэ-пинийх бол энэ онд нүүлгэн шилжүүлэх айлуудын төлөвлөгөөнд орсон гэж тосгоны албан тушаалтан танилцуулахыг сонсоод Ши Жиньпин нүүлгэн шилжүүлэх зардал, нөхөн олговорын байдлыг нарийн лавлан асуулаа.

Ши Жиньпин, бүх талаар чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулахад аль нэгийг нь орхигдуулж болохгүй, ялангуяа хуучны суурин газрыг мартаж болохгүй юм. Хувьсгалын дайны үед ч гэсэн, өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжсэн шинэ цаг эринд ч гэсэн хуучин суурин газрын ард түмэн нам болон улс оронд асар их хувь нэмрээ оруулсан юм. Хуучин суурин газар, үндэстний цөөнхийн өөртөө засах бүс нутаг, хил хязгаарын нутаг, хөгжлөөр тааруухан бүс нутаг, ялангуяа төвлөрөнгүү залгалдсан ядуу бүс нутгуудыг тэтгэн дэмжих ажлыг намын төв хороо дээд хэмжээнд чухалчилж байна. Ядуугаас ангижруулах тогтвортой арга бодлого хэрэгжүүлж, ядууг дэмжих урт хугацаанд үр ашигтай механизм буй болгож, ядууг тэтгэн дэмжих ажлыг өчүүхэн ч хойшлуулалгүй сайтар хэрэгжүүлж, 2020 он гэхэд бүх талаар чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулах зорилт тавьж, хатуу сорилт бүрийг даван туулж, чадавхыг баталгаажуулах хэрэгтэй гэсэн байна.

 

                                                                                    \Уртнасан.\

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
[an error occurred while processing this directive]
[an error occurred while processing this directive]
[an error occurred while processing this directive]
[an error occurred while processing this directive]
860010-1116160100