302 Found

302 Found


nginx
302 Found

302 Found


nginx
CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Ван И "Хятад Орос Энэтхэгийн гадаад хэргийн сайд нарын 14 дэх уулзалт"-ад оролцов

04-20-2016 14:50

 

Хятадын гадаад хэргийн сайд Ван И, Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Энэтхгийн гадаад хэргийн сайд Свараж нар 18-ны өдөр Москвад " Хятад Орос Энэтхэгийн гадаад хэргийн сайд нарын 14 дэхь уулзалт"-ыг зохион байгуулж, гурван орон хоорондын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны тухай санал солилцсон бөгөөд энэхүү уулзалтын индрийг ашиглан зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүссэн байна. Үүний зэрэгцээ, олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдлаар ижил дуу хоолойтой байхыг гурван тал хүслээ. Хятадын гадаад хэргийн сайд Ван И уулзалтын дараа сэтгүүлчидтэй уулзахдаа:

"Хятад, Орос, Энэтхэг нь Европ Азийн эх газарт харилцан хил залган оршиж, гурван орны хүн ам нь дэлхийн нийт хүн амын 40 гаруй хувийг эзэлдэг бөгөөд бүгд шинэ тулгар хөгжиж байгаа зах зээлтэй, эдийн засгийн хөгжил болон үндэстний сэргэн мандлын зангилгаа үе шатандаа байгаа юм. Хятад Орос Энэтхэгийн хамтын ажиллагааны механизмыг байгуулах нь дэлхийн олон туйлшрал болон олон улсын харилцааны ардчиллын ерөнхий чиг хандлагад нийцэж, гурван орон хамтран ажиллаж хамтаар хөгжих эрэлт шаардлагад зохицох төдийгүй, гурван орон, тэрчлэн бүс нутаг, дэлхий ертөнцийн ерөнхий ашиг сонирхолд нийцнэ. Энэ удаагийн уулзалтын явцад гурван орны гадаад хэргийн сайд нар нээлттэй, эв санаа нэгтэй, харилцан ойлголцох болон итгэх үзэл баримтлалын дагуу, өнөөгийн олон улсын нөхцөл байдалтай уялдуулан, хамтаар сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудал, гурван орны ажил хэрэгч хамтын ажиллагааны тухай нааштай зөвшилцөж, их олон нийтлэг ойлголттой болсон бол эл уулзалт бол өндөр хүртээмжтэй, ажил хэрэгч, амжилттай уулзалт болсон" гэжээ.


Ван И: Хятад Орос Энэтхэг гурван орны эрчтэй хөгжил хийгээд гурван орон хоорондын хоёр талын харилцаа эрчимжихийн хирээр, гурван орон эрхбиш хамтран ажиллах ёстой гэдгийг харуулсан бөгөөд хамтын ажиллагааны салбар ч байнга өргөжин тэлсээр байна гэжээ. Тэрээр: 
 
Энэ удаагийн уулзалтын үеэр, Хятад улс өнөөгийн хамтын ажиллагааны ололт амжилтын үндэс дээр цаашид улс төрийн зөвшилцөл, батлан хамгаалалтын аюулгүй байдал, эдийн засаг банк санхүү, дэд бүтцээр түншлэх, хүмүүнлэгийн солилцоо зэрэг 5 том салбарын хүрээнд гурван талын хамтын ажиллагааг өрнүүлэхийг санал болгосон юм. Хятад улс бас энэ жилд багтаан Хятад Орос Энэтхэгийн Ази номхон далайн үйл хэргийн анхны зөвшилцлийг зохион явуулах, сүлжээний аюулгүй байдал зэрэг сэдвийн хүрээнд тусгай зөвшилцөл хийх, терроризмын эсрэг, далайн дээрэмчдээс сэргийлэх, тэнгисийн эрж хайх ажил зэрэг уламжлалын бус аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг өрнүүлэх, тэрчлэн гурван талаараа мансууруулах бодисыг хориглох хамтын ажиллагааг эрчтэй хийж, гурван орны аж үйлдвэрийн бүтцийн давуу талаа харилцан бадруулах, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүс нутгийн дэд бүтцээр түншлэх санаачилгыг эрчтэй холбож, гурван орны эрдэмтэн мэргэжилтэн нарын яриа уулзалт, залуучуудын солилцоо, кино телевизийн салбарын хамтын ажиллагааг цаашид ахиулах зэрэг 12 төрлийн санаачилгыг дурдсан байна.
 
Оросын гадаад хэргийн сайд Лавров Ван И сайдын санал санаачилгыг сайшаагаад, гурван орон хоорондын харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь бүс нутгийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзсэн байна.

Сергеи Лавров хэлэхдээ,  "Олон улсын харилцааны улам тогтвортой, шударга болон аюулгүй систем байгуулж, НҮБ-ын үндсэн дүрмийн олон тогтоолыг журамлахыг гурван орон бүгд хүсэж байна. Гурван орон хоорондын итгэлцэл, хамтын ажиллагаа болон стратегийн түншийн харилцааг эрчимжүүлэх нь бүс нутгийн тогтвортой байдалд хүчирхэг том ахиулах үүрэг гүйцэтгэж болно хэмээн би үзэж байна. Гурван орон бүх талын, эрх тэгш, салшгүй аюулгүйн системийн бүтэц байгуулах болно" гэжээ.

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд хэлэхдээ, олон улсын хэмжээний терроризм бол олон улсын энх тайван хийгээд аюулгүй байдлын хамгийн гол заналхийлэл юм. Орос Хятад Энэтхэг гурван орон удирдах байр сууринд ажиллаж, олон улсын хамтын нийгэмлэгтэй эвсэн терроризмд хамтдаа цохилт өгөх ёстой. Үүнд НҮБ-ын индэрийн хамтын ажиллагаа багтаж байна. Талууд энэ талаар туршин ажиллах ёстой гэжээ.\\ҮГ4\\
Тэрээр хэлэхдээ, "Дэлхийн аюулгүй байдалд тулгарч буй гол өрсөлдөөн сорилт бол олон улсын хэмжээний терроризм юм. Орос Хятад Энэтхэг гурван орон удирдах байранд ажиллаж, олон улсын хамтын нийгэмлэгтэй эвсэн терроризмд хамтдаа цохилт өгөх ёстой хэмээн Энэтхэгийн тал үзэж байна. Терроризмын эсрэг дэлхийн үр дүнтэй стратеги боловсруулж, НҮБ-ын хүрээнд олон орон хоорондоо нэгдсэн ажиллагаа өрнүүлэх ёстой" гэжээ.

Энэ удаагийн уулзалтын дараа, уг гурван орон хамтарсан албан мэдээ нийтэлж, Хятад Орос Энэтхэг гурван орны Гадаад харилцааны сайд нарын уулзалтын механизмын жижүүр дарга орны үүрэг тушаалыг Энэтхэг улс хүлээн авав.

 

 

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
302 Found

302 Found


nginx
302 Found

302 Found


nginx
302 Found

302 Found


nginx
302 Found

302 Found


nginx
860010-1116160100