302 Found

302 Found


nginx
302 Found

302 Found


nginx
CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс их дээд сургуулийн боловсролын өөрчлөлтийн тухай хуралдав

04-19-2016 11:14

 

Синьхуа агентлагийн мэдээ: 4-р сарын 15-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Бээжинд их дээд сургуулийн боловсролыг өөрчилж, шинийг зохион бүтээх асуудлаар хурал хийж, чухал үг хэлэв. Бээжин дэх яам, хот, иргэний эрхэлсэн их дээд сургуулийн холбогдох салбарын удирдагчид хуралд оролцжээ.

Боловсрол бол улс орны хөгжлийн үндэс суурь, үндэстний ирээдүйд холбогдоно. Өндөр түвшний боловсрол бол улс орны ерөнхий өрсөлдөх чадлын чухал бэлэг тэмдэг юм. Дэлхийн эдийн засгийн хүчирхэг орнууд бүгд боловсролоор хүчирхэг орон юм гэж Ли Кэчян хэлжээ.

Тэрээр, шинийг зохион бүтээх нь улс орны хөгжил, нийгмийн дэвшлийг ахиулах ширгэшгүй хөдөлгөх хүч юм. Одоогийн дэлхийн улс орнуудын өрсөлдөөн бол үнэндээ шинийг зохион бүтээх талын өрсөлдөөн юм. Улсаас дэлхийн тэргүүний их сургууль, мэргэжлийн судалгааг байгуулах чухал бодлого боловсруулж, төрийн болон иргэний эрхэлсэн олон төрлийн сургуулиуд өвөрмөц онцлогоороо хөгжихийг урамшуулж байна. Өдгөө тэргүүний мэргэжлийн судалгааг байгуулах бодитой арга замыг яаралтай боловсруулж, бодлого, санхүүгийн талаар бодитой дэмжлэг үзүүлж байна. Тэргүүний мэргэжлийн судалгаанд шинэ амжилт гаргахаар дамжуулан, Хятадын их дээд сургуулийн боловсролын ерөнхий чадал, олон улсын өрсөлдөх чадлыг дээшлүүлэхэд үлгэр жишээ болгон дайчилж, шинэ эдийн засаг, шинэ хөдөлгөх хүчийг бэлтгэн, соёл, нийгмийн хөгжил дэвшлийг ахиулна гэжээ.

                                                  \Сарантуяа\

 

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
302 Found

302 Found


nginx
302 Found

302 Found


nginx
302 Found

302 Found


nginx
302 Found

302 Found


nginx
860010-1116160100