302 Found

302 Found


nginx
302 Found

302 Found


nginx
CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шинийг бүтээх зориг санаагаар их дээд зэргийн боловсролын хөгжлийг урагшлуулах хэрэгтэй

04-18-2016 16:05

 

4-р сарын 15-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Чинхуа Их Сургууль, Бээжин Их Сургуульд очиж боловсролын өөрчлөлт хөгжил болон шинийг бүтээхээр хөдөлгөх хүч болгох хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх талаар байцаан судлав.

Үдээс өмнөд Ли Кэчян Чинхуа Их Сургуульд ирэв. Тэрээр, шинийг бүтээхэд өөрийн хүчинд түшиглэх хэрэгтэй. Олон улсын тэргүүний ойлголт ухамсар болон практикаас ч идэвхтэй суралцах хэрэгтэй. Их дээд сургууль, судалгааны байгууллагууд хамтдаа шинийг бүтээхийг эрчимжүүлж, адил түвшинд зэрэг судалгаа хийхээс зайлсхийж, боловсон хүчин болон нөөцийг илүү үр ашигтай ашиглаж, хүчин чадлыг нэгтгэх хэрэгтэй. Ийнхүү шинийг бүтээх нь улам түргэн мөртөө илүү их үр бүтээмжид хүрч чадна гэсэн байна.

Ли Кэчян Барилгын институтэд багш, оюутнуудтай ярилцав. Манай улс шинэлэг хот суурин болгон бүтээн байгуулах, шинэлэг хөдөө тосгоны бүтээн байгуулалтыг түргэтгэх үйл явцдаа байгаа тул мэргэжлийн боловсон хүчин тулгам шаардагдаж байна гэж тэднийг зоригжуулаад, та нар эрдэм чадвараа улам сайн хэрэглэж, улс орны бүтээн байгуулалтад оролцон, ард олонд аз буян бүтээх хэрэгтэй гэсэн байна.

Дараа нь Ли Кэчян Бээжин Их Сургуульд ирэв. Тэрээр, одоо эдийн засаг нийгмийн хөгжилд цөөн бус бэрхшээлтэй сонголт тавигдаж байна. Макро зохицуулалт, чанартай хөгжих зэрэг нь онол, практикийн түвшнөө тасралтгүй дээшлүүлэх, шинийг бүтээх шаардлагатай байна гэв. Ли Кэчян хэлэхдээ, бид шинэ эдийн засгийг сайтар хөгжүүлж, шинэ хөдөлгөх хүчийг хөгжүүлэх хэрэгтэй. Учир нь уламжлалт хөгжлийн хөдөлгөх хүч буурч, зөвхөн уламжлалт хөдөлгөх хүчинд түшиглээд эдийн засгийн дунд, түргэвтэр өсөлтөд хүрэхэд хүндрэлтэй болсон юм. Шинэ эдийн засгийн хөгжил их хэмжээний ажлын байрыг хөтлөн дайчилж чадахын зэрэгцээ уламжлалт хөдөлгөх хүчийг өөрчлөн сайжруулах нөхцөл бүрдүүлнэ гэжээ.

 

                                                                                                       \Уртнасан.\

 

 

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
302 Found

302 Found


nginx
302 Found

302 Found


nginx
302 Found

302 Found


nginx
302 Found

302 Found


nginx
860010-1116160100