CCTV.com - ERROR

对不起,可能是网络原因或无此页面,请稍后尝试。

CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Мумми Адидасын гутал өмссөн үү

04-15-2016 14:39

 

1500 жилийн настай мумми Адидасын гутал өмссөн үү гэх мэдээлэл өнгөрч буй долоо хоногт интернэт орчинд хүчтэй тархжээ. Уг мэдээлэл нь Монгол улсын нутаг дэвсгэрээс олдсон Түрэг угсааны эмэгтэйн шарилаас эхтэй юм байна. Саяхан Монгол улсын баруун хязгаар Алтайн нурууны 2,803 метрийн өндрөөс эсгийд боож ороосон Түрэг угсааны эмэгтэйн шарилыг археологичид олсон юм. Төв Азиас олдсон анхны бүрэн бүтэн энэ шарилын талаархи мэдээллийг Монгол улсын Ховдын Музейн судлаач Б.Сүхбаатар тухайн үед өгч байжээ. Тэрээр “Нас барсан хүн нь язгууртан биш, эгэл иргэн байсан. Мөн булшнаас нь нум олдоогүй тул эмэгтэй хүн байх магадлалтай. Уг шарилтай хамт эмээл, хазаар, шавар сав суулга, модон аяга, төмөр гүц, бүтэн адууны яс, дөрвөн ширхэг дээл гарсан. Түүнчлэн хонины толгой, эсгий богц, аяганы арьсан уут зэрэг байсан гэжээ.
Тэрээр цааш нь “Энэ бол бүтэн хэмжээтэй олдсон Монголын анхны Түрэг булш, магадгүй Төв Азид ч анхных байж мэднэ. Маш ховор олдвор. Олдворууд нь Түрэгүүдийн шүтлэг, зан үйлийн талаар ихийг хэлж байна” гэсэн байна. Тэгвэл археологийн олдвор гэхээсээ муммигийн хөлд өмсгөсөн Адидасын загвартай андуурахуйц гутлыг тойрсон шуугиан хүмүүсийн анхаарлыг илүүтэй татаж байгаа юм. Гүүглийн хайлтын системд энэ сэдвээр хайхад нийтдээ 96,800 үр дүн гарч ирж байгаа бол үүний 14,600 нь мэдээллийн сувгуудаас илэрчээ.

Д. Чинзориг

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
CCTV.com - ERROR

对不起,可能是网络原因或无此页面,请稍后尝试。

Видео мэдээ
CCTV.com - ERROR

对不起,可能是网络原因或无此页面,请稍后尝试。

860010-1116160100