CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Мьянмарт 6.8 баллын хүчтэй газар хөдөллөө

04-14-2016 09:54

Мьянмарын умард нутагт 13-ны орой 6.8 баллын хүчтэй газар хөдөлж, Энэтхэг, Бангладеш, Хятад зэрэг хөрш орнуудад чичиргээ үүсэв. Одоогоор хүн амиа алдаж, шархадсан, эд хөрөнгийн хохирлын тухай мэдээлэл гараагүй байна.

Мөн өдөр Мьянмарын газар хөдлөлтийн хороо: Орон нутгийн цагаар 20 цаг 25 минутад Бээжингийн цагаар 21-55 мунутад Мьянмарын умард нутагт 6.8 баллын хүчтэй газар хөдөлж, газар хөдлөлтийн төв нь Сагайн мужийн Грай районд байсан бөгөөд, тус улсын бусад газар чичиргээ үүсэв гэжээ.

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели, зүүн нутгийн Калькуттад мэдэгдэм чичиргээ үүсжээ. Бангладешийн нийслэл Даккад хүчтэй чичиргээ үүсэж, газар утасны холбоо нэг хэсэг тасарч, хүмүүс гэрээсээ гүйлдэн гаржээ.

Хятадын үндэсний газар хөдлөлтийн станцын хэмжилтээр, 4-р сарын 13-ны 21 цаг 55 минутад Мьянмарт 130 км-ын гүнд 7.2 баллын газар хөдөлжээ. Үүний нөлөөгөөр Түвдийн Лин Жи, Шгаз, Лхас хот, Шань Нань нутагт хүчтэй чичиргээ үүсжээ. Гамшгийн талаар Түвдийн холбогдох салбарууд судалж байна.

                                                                                          /Баатар орчуулав/

 

 

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
502 Bad Gateway

502 Bad Gateway


nginx
860010-1116160100