CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бүх Хятадын номын 26 дахь үзэсгэлэн яармаг болно

04-13-2016 15:55

4-р сарын 12-нд Бүх Хятадын номын 26 дахь үзэсгэлэн яармагийн хэвлэлийн бага хурал буюу анхдугаар удаагийн бэлтгэл хурал ӨМӨЗО-ны Бугат хотод боллоо.

ӨМӨЗО-ны хэвлэл мэдээлэл радио телевизийн товчооны дарга Жя Бөянь уг яармагийн бэлтгэл ажлын талаар мэдээлж, "тал нутгийн соёлыг уншиж, Хятадын соёлтой танилцъя" яармагийн гол уриа, үзэсгэлэнгийн Лого, өлзийт амьтан Лү Лүгийн тухай танилцууллаа. Хэвлэлийн бага хурлын үеэр бас Бүх Хятадын 26-р яармагийн бүх нийтийн ном унших ажиллагаа зохиолоо.

Уг яармагийг Хятадын радио кино телевизийн үндэсний ерөнхий газар, ӨМӨЗО-ны засгийн газар хамтран 7-р сарын 28-30-нд Өвөр Монголын Бугат хотод зохион байгуулж, У Хай, Улаанцав хоёр хотод салбар яармаг ажиллуулах юм байна.

                                                                                              /Баатар орчуулав/

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100