CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

НҮБ-ын Женев дэх төвийн Олон улсын ордонд "Хятадын танхим" байгуулна

04-13-2016 11:32

 

11-нд, Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчдийн төлөөлөл, элчин сайд Ма Жаошюй, НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газрын ерөнхий захирал Мичел Моллер нар тус төвийн Олон улсын ордонд Хятад улсаас "Хятадын танхим" байгуулах гэрээний санамж бичигт гарын үсэг зурснаар НҮБ-ын Женев дэх төвийн Олон улсын ордонд "Хятадын танхим" хэмээх анхны хурлын танхим байгуулагдах боломж тавигдлаа.

 
Олон улсын ордон бол НҮБ-аас Женевт суугаа хэрэг эрхлэх төв юм. 1929 онд байгуулагдсан тус ордонг хоёр ч удаа өргөтгөн байгуулснаар 600 метр урт, 34 хурлын танхимтай, 2800 контортой асар том барилга болжээ. Энд жилд 10 мянга орчим олон улсын хурал болдог. Харин он удсаны улмаас засаж сэлбэх шаардлагатай болсон тул 2015 онд НҮБ-ын ерөнхий ассамблейн 70-р чуулганаас "стратегийн өвийг хамгаалах хөтөлбөр" баталж, Олон улсын ордонд засвар хийх шийдвэр гаргасан юм.

 
Тус хөтөлбөрт холбогдуулан, Хятад улс хуучирч хаягдсан нэгэн танхимыг өөрөө мөнгө гарган, синхрон орчуулга зэргийн орчин үеийн иж бүрэн төхөөрөмжтэй, Хятадын онцлогтой хурлын танхим болгон засах гэрээ байгуулжээ. НҮБаас зураг төлөвлөгөө, засварын ажлыг хийнэ. Энэ ажлыг 2019 онд дуусгахаар товлосон юм байна. НҮБ-аас Хятад улс хувь нэмэр оруулж буйг үнэлэн, энэ танхимыг "Хятадын танхим" хэмээн нэрлэхийг батлан зөвшөөрчээ.

                                                                                                          \Ц\

 

 

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100