CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Бүтэн жил сансарт байсан Келлигийн сэтгэгдэл

04-11-2016 13:49

 

Сансрын нисэгч Скотт Келли олон улсын сансрын станцад бүтэн нэг жил ажиллаад саяхан эх дэлхийдээ ирлээ. Түүнийг Америкийн Хьюстон хотноо сэтгүүлчидтэй уулзахад, бүтэн жил яаж тэсч байсан талаар хүмүүс хамгийн ихээр сонирхжээ. Келли “Сансарт бүтэн жил амьдарна гэдэг үнэхээр солиормоор. Гэхдээ нарийн чанд дэглэм, ажлын хариуцлага түүнд маш их нөлөөлсөн” гэж хэлсэн байна. 

Тэрээр “Заримдаа би галзуурах шахна. Гэхдээ юуны түрүүнд сансрын станцад талархах ёстой. Тэд сансрын уудамд зохицох хүнээ сонгож чадсан. Сансрын нисэгч анхаарлаа маш сайн төвлөрүүлэх ёстой. Бас тодорхой зорилготой ажиллах хэрэгтэй. Би хувьдаа ойрын зорилгоо тодорхойлж, түүнийгээ мөрдөж ажиллах дуртай. Энэ нь миний эрүүлээр сэтгэх зөв арга байсны илэрхийлэл юм” хэмээн ярьж байлаа.

Келли ажил үүргээ амжилттай биелүүлээд энэ сарын эхээр “Союз” хөлгөөр дэлхийд газардсан юм. Олон улсын сансрын станцад байх хугацаанд Келли болон тэдний багийнхан шинжлэх ухааны 400 гаруй төрлийн туршилт хийжээ. Үүний нэг нь Келлигийн биед хийсэн туршилт... Тухайлбал хүн төрөлхтөн сансарт урт удаан хугацаанд амьдрахад бие махбод болон сэтгэл зүйд нь гарах өөрчлөлтийг 10 тоо баримтаар харуулж, Марс гаригт урт хугацаагаар аялах боломжийг судалсан байна.

Америкийн сансрын станц: “Энэ судалгааны ажил дөнгөж эхлэл төдий байгаа тул нарийн бодит зүйлийг хэлэх боломжгүй. Харин Келлигийн биеийн өндөр нэмэгдсэн тухай хэвлэлийнхний сонирхож буй асуултад хариулахад, энэ нь жингүүдлийн орчин дахь хэвийн үзэгдэл. Эх дэлхийдээ ирсэн тул буцаад хэвийн байдалдаа орно” гэж хэлсэн байна.

Келлигийн сансарт амьдарсан хугацаа өмнөх нисгэгчийнхтэй харьцуулбал хоёр дахин их. Судлаачид түүний цус, шээс, шүлсэнд физиологийн судалгаа хийсэн. Ирэх нэг жилийн хугацаанд ч түүний биед үргэлжлүүлэн судалгаа хийх юм байна.

Келлиг сансарт байх хугацаанд хийсэн туршилт шинжлэх ухааны бараг бүх салбарыг хамарсан гэж НАСА-гийн олон улсын сансрын станцын төслийн ахлах эрдэмтэн Жулие Робинсон хэлж байна. Тэрээр “Үүдэл эс, бичил биетэн зэрэг лабораторийн туршилт хүний бие махбод сансарт урт удаан хугацаанд хэрхэн дасан зохицох боломжийг хайхад тус дөхөм үзүүлэх юм. Бид мөн сансарын уудамд хүний зарцуулах энергийн түвшин болон хүний биеийн шингэнд туршилт хийх юм” хэмээн ярьж байлаа.

НАСА-гийн судалгааны төслийнхний үзэж байгаагаар судлаачид сансрын станцад туршилт хийхээс гадна ирээдүйд Марс гарагт буух эхний үеийн нөхцөл байдлыг төсөөлж гаргана гэж НАСА-гийн сансрын нислэгийн судалгааны төслийн туслах Жон Чарлес хэлж байна. Тэрээр “Эх дэлхийд газардсаны дараа физиологийн шинжилгээ хийх нь бас нэгэн чухал ажил юм. Бид тэдний биед олон туршилт хийж, Марс гарагт буусны дараах биеийн байдлыг тооцоолох болно. Тухайлбал, цэх зогсох, алхах, бөхийх, хүндийг өргөх зэргийг шинжилж үзнэ” гэсэн юм.

Сансрын станцад нисэгчийн хоол хүнс хатуу хяналттай байдаг тул тэд   бүхээгээсээ гарсан ч гэлээ ердөө багахан хэмжээний жимс ногоо л идэж болох юм байна. Түүнчлэн жингүүдлийн орчинд сансрын нисэгчийн булчин шөрмөс аажмаар агшдаг тул чийрэгжүүлэх төхөөрөмжөөр бие организмын хэвийн байдлаа хангадаг байна.

Сансарт байх нэг жилийн хугацаанд Келли өдөр бүр сансрын амьдрал, сансар огторгуйн гайхалтай зургийг сошиал ертөнцөд шинэчилэн тавьж байсан нь түүнийг маш олон фентэй болгожээ. Келлигийн хэлж байгаагаар, сошиал ертөнцийг шинэчилж чадсан гавьяа зүтгэлийн тал хувь нь найз охинд нь оногдох ёстой гэнэ. Тэрээр “Миний найз охин надад их тусалсан. Тэр маань надад сошиал ертөнцийн хамт олонтой мэдээллээ хуваалцах боломж олгосон төдийгүй энэ нь бид хоёрын харилцааны багаж болж байсан юм. Бид өдөр бүр юу хийж байгаагаа сайтаар мэдээлэхээс гадна үүнийгээ тусгай төсөл болгон ажилласан. Бид хоёр үүнийхээ төлөө чамгүй зүтгэл гаргасан гэдгийг та бүхэн ч харсан байх. Би найз охиндоо маш их талархаж байна, Энэ гавьяа зүтгэлийн тал хувь нь түүнийх байх ёстой” хэмээн ярьж байлаа.

Өдгөө Олон Улсын Сансарын Станцад гурван нисэгч ажиллаж байна. Энэ сарын 19-нд шинэ ээлжийн нисэгчид Олон улсын сансрын станцад очно. Келлигийн фенүүд сансрын зургийг сонирхохгүй өдөр хоногуудад дасахгүй байна гэж ярихад Келли “Рекордыг шинэчлэх гэж л тогтоодог. Тун удахгүй сансрын нисэгчид миний рекордыг шинэчилнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хариулжээ.

                                                                               Д.Гүнтөмөр

 

 

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100