CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Пакистанд аадар борооны улмаар 65 хүн амиа алджээ

04-05-2016 11:08

 

Пакистаны баруун хойд нутгийн Кайбер Пахтунхва муж, умардын Гилгит муж тэрчлэн Кашмир зэрэг нутгаар аадар бороо орж, олон гамшиг бий болсны улмаас наад зах нь 65 хүн амиа алдаж хэдэн арван хүн шархдав гэж орон нутгийн хэвлэл 4-нд мэдээлжээ.

Кайбер Пахтунхва мужийн гамшгаас сэргийлэх товчооны албаны сайт 4-нд бүртгэлийн тоо баримт нийтэлснийг үзвэл, аадар борооны улмаас тус мужид 47 хүн амиа алдаж, 37 хүн шархдан, 141 байшин нурсан байна. Үүнээс гадна үеэр бууж, уул нурсан зэрэг байгалийн гамшиг болж, 10 хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархаджээ. Кашмирын бүсэд аадар борооны улмаас уул нурж 1 айлын 8 хүний аминд хүрчээ.

                                   \Гэрэлт орчуулав \

 

 

 

 

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100