CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Терроризм болон хэт даврагчдад цохилт өгөхийг уриалав

03-28-2016 17:18

 

Йорданд айлчилж буй НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 27-нд үг хэлж, дэлхий нийт хамтдаа терроризмд цохилт өгч, хэт даврагчдыг туйлбартай устгахыг уриалсан байна.

Йорданы ерөнхий сайдын орлогч Нассер Жудетэй уулзсаныхаа дараа хийлгэсэн нэгдсэн хэвлэлийн бага хуралд Бан Ги Мун: Терроризм болон хэт даврагчдад цохилт өгөхөд дэлхий нийтээр нэгдсэн үйл ажиллагаа явуулбал сая тогтвортой сайн үр дүнд хүрч чадна гэж тэмдэглэжээ.

Сирийн дүрвэгсдийн асуудлын тухай ярихдаа, Бан Ги Мун: Йорданы Засгийн газраас Сирийн дүрвэгсдэд үйлчилгээ үзүүлэх явдлыг НҮБ дэмжиж байгаа бөгөөд Сирийн дүрвэгсдийг хүлээн авч буй орнуудад үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалж байна гэжээ.

                                                                                /D/

 

 

 

 


 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100