CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Бө Ао-гийн Азийн чуулга уулзалт эхлэв

03-25-2016 10:20

 

Бө Ао-гийн 2016 оны Азийн чуулга уулзалт 24-нд Хайнаний Бө Ао-д нээгдэв. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян нээлтийн хуралд оролцож, "Амьжиргааны эрч хүчээр дүүрэн Азийн шинэ хэтийн төлөвийг хамтаар бүтээе" сэдэвээр илтгэл тавив.

Ли Кэчян, Ази тив бол дэлхийн энх тайван, хөгжлийн чухал хүчин бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр нь юм. Мөн дэлхийн соёл иргэншлийн дэвшлийн хүчтэй ахиулагч нь юм. Азийн улс орнууд итгэл зоригоо хөвчилж, эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллавал, хүндрэл бэрхшээлийг даван туулж, гэгээн ирээдүйг угтаж чадах нь лавтай юм гэв.

Ли Кэчян, Азийн улс орнууд найрсаг хөршийн найрамдалт харилцаагаа хадгалж, зарим өчүүхэн зөрчил сөргөлдөөнд сөхөрч болохгүй. Яриа хэлцэл өрнүүлэх, хамтран ажиллах нь "алтан түлхүүр" юм. Улс орнууд эрх тэгш харилцан, энх тайвнаар зэрэгцэн оршиж, адил талаа нэгтгэн ялгаатай талаа зохицуулж чадвал бүс нутгийн энх тайван тогтвортой байдлын үндэс сууриа бататгаж чадах юм гэсэн байна.

Ли Кэчян, Хятадын тал Азийн банк санхүүгийн хамтын ажиллагааны нийгэмлэг үүсгэн байгуулахыг идэвхтэй санаачилж байгаа бөгөөд талуудтай хамтран ажиллаж, Азийн банк санхүүгийн зах зээлийн бүтээн байгуулалтыг боловсронгуй болгож, их цар хэмжээний бүс нутгийн банк санхүүгийн донсолгоо давтагдахаас хамтдаа зайлсхийхэд бэлэн байна. "Нэг бүс нэг зам"-ын санаачилга болон бүс нутгийн улс орнууд, түүнчлэн бүс нутгийн байгууллагын хөгжлийн стратегийг холбож, төлөвлөгөө төлөвлөлт харилцан холбоотой, аж үйлдвэрлэл уялдаатай, хамтын ажиллагаа даган зохицсон бүс нутгийн хөгжлийн шинэ төлөвийг бүтээхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

"Азийн шинэ ирээдүй: Шинэ амьжиргааны хүч болон шинэ хэтийн төлөв" нь энэ удаагийн Бө Ао-гийн Азийн чуулга уулзалтын гол сэдэв юм. Хэлэлцэх сэдвүүд нь үйлс босгох шинийг бүтээх, интернет+, макро эдийн засаг, шинэ үзэгдэл, аж үйлдвэрлэлийн халуун цэг зэрэг 6 их талыг хамарч, 90 шахам удаагийн албан ёсны зөвшилцлөөр авч хэлэлцэх болно. Энэ оны хуралд 2000 гаруй төлөөлөгч оролцож байна.

 

                                                                                                         \Уртнасан\

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100