CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятадын энхийг сахиулагчид "Энх тайвны хүндэт медаль" хүртжээ

03-25-2016 10:36

 

Хятадаас Ливанд суугаа энхийг сахиулагчдын 14-р багийн бүх офицер дайчид 23-нд НҮБ-ын "Энх тайвны хүндэт медаль" хүртсэн байна. НҮБ-аас Ливаны өмнөд хэсэгт түр суугаа армийн командлагч Портолано болон Хятад улсаас Ливанд суугаа элчин сайд Жян Жян нар медаль гардуулах ёслолд оролцжээ.
 
Ёслолын ажиллагаа мөн өдөр Ливаны өмнөд хэсэгт байрлаж буй Хятадын энхийг сахиулах цэргийн баазад болсон юм. Хятадын Ливан дахь энхийг сахиулагчдын барилгын, эм эмнэлгийн зэрэг салбарын 410 офицер "Энх тайвны хүндэт медаль" гарджээ.

Портолано Хятадын энхийг сахиулагчдын хүчин зүтгэл, хувь нэмрийг өндрөөр үнэлэв. Тэрээр, өнгөрсөн 10 сарын хугацаанд Хятадын энхийг сахиулагчид олон төрлийн үндсэн үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, өрсөлдөөн сорилттой зоригтой тэмцэн, мэргэжлийн ур чадвараа гүйцэд харуулсан. Энэ бол тэдний хүртэх ёстой медаль юм гэжээ.

                                                                                                                             \Навч\

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100