CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Брюссельд террорист халдлага гарлаа

03-23-2016 10:55

 

Бельгийн нийслэл Брюсселийн нисэх онгоцны Завенмен буудал болон хотын төвийн Европын холбооны төв байрны ойролцоох метроны буудалд 22-ны үдээс өмнө дараалан дэлбэрэлт болж, 20 гаруй хүн амь насаа алдлаа. Дэлбэрэлтийн дараа Франц, Итали, Герман, Холланд зэрэг орон түргэн шуурхай арга хэмжээ авч, аюулгүйн сэрэмжлүүлгээ эрчимжүүлж байна.

Францын дотоод хэргийн сайд Бернард Карзенеев мөн өдөр ерөнхийлөгчийн ордонд ерөнхийлгөч Олланд, ерөнхий сайд Мануел Валлс болон Батлан хамгаалахын сайд нар хуралдаж, авах арга хэмжээний талаар зөвшилцсөн байна. Хурлын дараа Карзенеев хэлэхдээ, засгийн газар 1600 цагдаа илгээж сэрэмжлэх арга хэмжээ авсан бөгөөд хүчирхийллээс сэргийлэхийн тулд нохойтой цагдаа нар ажиллаж байна. Европын холбооны орнууд терроризмын эсрэг зохицуулалтаа эрчимжүүлэхийг уриалж байна гэжээ.

 
Герман улс нийслэл Берлиний нисэх онгоцны буудалд мөн өдөр хамгаалалтын арга хэмжээ авч, умард нутгийн нисэх онгоцны Тагор буудал үзэмжийн тавцангаа түр хаажээ. Тагор, Счонефелд нисэх онгоцны буудал Брюссель руу нисэх ээлжийн нислэгээ зогсоолоо.

Өмнөд Европын Италид засгийн газар гол гол бүсүүд, ялангуяа нисэх онгоцны байдлын сэрэмжийн зэрэглэлийг өндөржүүлж, терроризмын заналхийллээс сэргийлж байна. Дотоод хэргийн сайд Алфано дэлбэрэлтийн дараа олон нийтийн аюулгүйн дэг журмын хорооны хурлыг яаралтай зарлан хуралдуулж, дараачийн алхмын арга хэмжээ, терроризмд цохилт өгч түүнээс сэргийлэх талаар үнэлгээ хийлээ.

  
Английн ерөнхий сайд Камерон сошиал сүлжээгээр дамжуулан, Брюссельд гарсан дэлбэрэлтийн хэрэгт цочирдон анхаарал тавьж байна. Бид чадах ядахаараа тусламж үзүүлэх болно гэв. Тэрээр: Бид сайд нарын танхимыг яаралтай хуралдуулж, Брюссельд гарсан террорист халдлагын талаар авч хэлэлцэх болно гэжээ.   /Баатар орчуулав/

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100