CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Туркийн террорист халдлагыг "Исламын улс бүлэглэл"-ийн гишүүн үйлджээ

03-22-2016 11:09

 

Истанбулын төвд болсон биеэ золиосолсон террорист халдлагыг хэт даврагч "Исламын улс бүлэглэл"-ийн гишүүн үйлдсэн гэж Туркийн Засгийн газар 3-р сарын 20-нд нотлов.

Туркийн Дотоод явдлын сайд Ифкан Ала телевизээр үг хэлж, халдлагын хэрэг үйлдэгч Мехмед Озтурк гэгч нь 1992 онд Туркийн зүүн өмнөд нутгийн Жазиантеп мужид төрсөн. "Исламын улс бүлэглэл"-ийн гишүүн гэдгийг холбогдох тайлан харуулж байна гэв.

Өдгөө уг хэргээр 5 сэжигтнийг баривчлаад байна гэж Ала хэлэв. CNN Турк сувгийн мэдээлснээр, Озтуркийн эцэг болон ахыг мөн Жазиантеп мужаас баривчилжээ.

Энэ он гарсаар Турк 4 удаагийн ноцтой террорист халдлага гарч, энэ сарын 13-нд нийслэл Анкарад болсон дэлбэрэлтийн улмаас 37 хүн амиа алдав.    \Урьхан\

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100