CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах талаар хэлэлцэж байна

03-14-2016 15:58

Хятадын хот хөдөөгийн түргэн хөгжлийн явцад олон жилийн түүхтэй эртний барилгууд эвдэгдэх тохиолдол улмаар олширч байна. Энэ оны хоёр чуулганы үеэр түүхийн дурсгалт зүйлийг хэрхэн хамгаалах тухай асуудал нь хүмүүсийн анхаарал хандуулж буй халуун цэгийн нэг болсон юм.

Өдгөө, Хятадын "Түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах хууль"-ийн нэмэлт засвар оруулах ажил шуурхай явагдаж байна. 2014 онд Хятадын Түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах үндэсний газрын бүртгэлээр, түүвэрлэн шалгасан дүнгээр Хятадын хэмжээнд жил бүр үл хөдлөх 10 мянган түүхийн дурсгалт зүйл устаж байна.

Хоёр чуулганы үеэр Хятадын төрийн зөвлөлөөс хэрэгжүүлсэн "Түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах ажлыг цаашид гүнзгийрүүлэх тухай Төрийн зөвлөлийн удирдах санал"-д түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах ажлыг орон нутгийн удирдах боловсон хүчний үнэлгээний шалгуурт оруулна гэв. Үүнтэй холбогдуулан бодлого боловсруулж даруй хэрэгжүүлж, хуулийг чанд сахиулан, эртний барилгыг хамгаалах ажлыг баталгаажуулахыг гишүүд хүсэж буйгаа илэрхийлэв.

Хоёр чуулганаас өмнө болсон Төрийн зөвлөлийн байнгын хурлаар, хувийн мөнгөөр шяний хэмжээний эртний барилга буюу түүхийн дурсгалт зүйлээр бүртгэгдэхээс өмнөх эртний барилга зүйлд завсар хийж хамгаалсан нийгмийн хувь хүн байгууллага нэгжид өмчийн эрхийг тодруулаагүй байдалд зохих хугацааны ашиглах эрх олгоно гэв.   \Урьхан\

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100