CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад улс агаарын бохирдлыг засах хоёр дахь үе шатандаа оров

03-12-2016 13:33

 

11-нд Байгаль орчинг хамгаалах яамны сайд Цэнь Жи-нин: Агаарын бохирдлыг сэргийлэн засахад нийт гурван үе шат өнгөрөөдөг. Хятад улс одоогоор хоёр дахь үе шатандаа байгаа бөгөөд гурав дахь үе шат руу ахиж байна гэжээ.

Тэрээр мөн өдрийн үдээс өмнө болсон 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы хэвлэлийн бага хуралд, 2015 оны эцсээр гурав удаа хүчтэй агаар бохирдож, энэ он гарснаас хойш цэлмэг өдрүүд үргэлжлэх болсон нь хүмүүст хоёр өөр сэтгэгдэл төрүүлсэн гэжээ.

Цэнь Жи-нин: Агаарын бохирдлыг засахад гурван үе шатыг өнгөрүүлнэ. Тухайлбал, нэг дэх үе шат нь бохирдол ялгаруулах хэмжээг байгаль орчны багтаамжийн хэмжээнээс давуулах, эхний үе шатанд бохирдлын хүчин зүйлийг сайтар тодорхойлоогүй болохоор илүү зүтгэл гаргасан ч үр ашиг бага байгаа. Хоёр дахь үе шат нь бохирдлыг үргэлжлэн засах боловч салхины эрч, чийгшил, хур тунадас зэрэг байгалийн нөхцөл байдлаас болж, сэргийлэн засах үр дүнд хэлбэлзэл үүснэ. Гурав дахь үе шат нь бохирдол ялгаруулах үе шатыг цаашид сайжруулах, энэ үед цаг уур, гидрологи, хил хязгаарын нөхцөлд нөлөөлөхгүй болохоор байгаль орчны асуудлыг зохицуулахад ашигтай юм гэжээ.

 

\Ренчинсоо\

 

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100