CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Интернетэд түшиглэсэн эдийн засгийн өөрчлөлт хөгжлийг дайчлах тухай ярьж байна

03-12-2016 13:15

 

Олон нийтийн бизнес эрхлэх, шинийг бүтээх, "Интернет+"зэргийг дэмжиж, эрч хүчийг нь дайчилж, технологи, эдийн засгийн гүнзгий уялдаа холбоог ахиулан, бодит эдийн засгийн ерөнхийлсөн чанар чансаа, өрсөлдөх хүчин чадавхыг дээшлүүлнэ гэж 2016 оны засгийн газрын ажлын тайланд дурдсан нь Хятад улсын засгийн газар "интернет+" хөгжлийн загварт итгэл дүүрэн, шийдвэр зоригтой байгааг харуулж байна.

Энэ оны хоёр чуулганы үеэр, БХАТИХ-ын төлөөлөгч, УТЗЗ-ийн БҮХ-ны гишүүд тэмдэглэхдээ, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хөгжлийг дайчлах талаар интернет улам их үүрэг гүйцэтгэж болно. Харин бизнес эрхлэх, шинийг зохион бүтээхийг урамшуулахын зэрэгцээ, туршилт хийх, түүнтэй холбоотой хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй гэжээ.

Жэжян мужийн Ханжөү хотын хатагтай Лигийн аав 2014 онд зүрхний шигдээсээр өвчилснөөр хүний асаргаанд орсон байна. Ли ажилдаа шамдахын хажуугаар аавыгаа харах давхар шаардлагын өмнө гэртээ Хятадын Электрон Технологийн компанийн бүтээсэн алсын удирдлагатай хяналтын системийг ажиллуулсан байна.

"Аав маань зүрхний шигдээсээр өвчилсөн болохоор өдөр ажилдаа явахад ар гэртээ санаа зовдог. Тэгээд байн байн утсаар ярьж асуудаг. Аав заримдаа утсаа авахгүй болохоор бүр их сандардаг. Одоо энэхүү хяналтын төхөөрөмжөөр гэрт юу болж байгааг шууд олж хардаг болохоор санаа амар ажлаа хийх болсон" гэжээ.

HD камер болон гар утасны интернет технологийг ашиглан Ли цаг ямагт гэрт нь юу болж байгааг харж, аавтайгаа шууд видеогоор ярьдаг болсон байна.

Хятадын Электрон Технологийн Компанийн бүтээгдэхүүн нь интернет уламжлалт ажил төрлийн бүтцийн өөрчлөлтөд түлхэц өгч байгаагийн нэг бодит жишээ юм. 2016 оны засгийн газрын ажлын тайланд, нийт олны бизнес эрхлэх, шинийг зохион, "Интернет+"зэргийг дэмжиж, эрч хүчийг нь дайчилж, технологи, эдийн засгийн гүнзгий уялдаа холбоог ахиулан, бодит эдийн засгийн ерөнхийлсөн чанар чансаа, өрсөлдөх хүчин чадавхыг дээшлүүлнэ гэж заасан тухай БХАТИХ-ын төлөөлөгч, Бээжин хотын "Шяо Ми" технологийн ХК-ийн ахлах гүйцэтгэгч захирал Лэй Жүнь хэлэхдээ, интернет нь уламжлалт ажил төрлийн салбарын бүтцийн өөрчлөлтөд маш их түлхэц болно гэв.

Миний бодлоор "интернет+" гэдгийн мөн чанар нь юу юм бэ гэвэл интернетийн тэргүүний техник, үзэл ойлголтоор уламжлалт аж үйлдвэрийн шинэчилж, чанарыг нь сайжруулан үр ашгийг нь дээшлүүлэх явдал юм. Дээшлүүлнэ гэдэгт хоёр тал дээр илрэнэ. Нэгд, хэрэглэгчийн үнэлгээ. Интернет сүлжээнд ажиллахад дээр дооргүй сэтгэл нэгдэж, бүгдээрээ хэрэглэгчийн үнэлгээг чухалчлах явдал юм. Хоёрт, үр ашгийг дээшлүүлж, бүхэл бүтэн аж ахуйн нэгжийн үр ашгийг дээшлүүлэн, өндөр үр ашигтай сайн чанарыг бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм гэжээ.

Хятадын интернет сүлжээний эдийн засаг түргэн хөгжлийн хирээр Шяоми, Алибаба зэрэг шинэ аж ахуйн нэгжүүд хөгжиж, хэрэглээ, банк санхүү зэрэг салбарт шинэ байдал бий болсон юм. Энэ оны засгийн газрын ажлын тайланд, шинийг зохион бүтээх, олон нийтэд хүртээмжтэй банк санхүү, хамжин үйлдвэрлэх, иргэдэд ашигтай үйлчилгээ зэрэг интернет + чиг хандлага гарч, Хятадын засгийн газрын интернет+-ыг ахиулах итгэл, шийдвэр зоригийг харуулж байгаа юм гэжээ.

УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны байнгын хорооны гишүүн, аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны сайд асан Ли И Жүн хэлэхдээ, 2020 онд чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, аж үйлдвэржилтийн зорилтыг үндсэнд нь биелүүлэхэд хамгийн чухал нь интернет+ боловсруулах ажил төрлийг хөгжүүлэх явдал юм. Интернет +-тэй холбогдох салбар хоорондын харилцааг тодорхойлох хэрэгтэй байна гэжээ.

Интернет + боловсруулах ажил төрлийн гол нь Хятадад үйлдвэрлэх явдал юм. Интернетийн арга барилаар Хятадын боловсруулах ажил төрлийг аажмаар ухаалаг, дижитал, сүлжээжсэн, нийгэмжсэн чиглэлээр хөгжүүлэх явдал юм. Хэн нь үйл ажиллагааны гол цогц болох вэ? Интернет дээр нэмсэн тэдгээр салбарууд гол цогц нь болох ёстой гэжээ.

Засгийн газрын ажлын тайланд тэмдэглэхдээ, холбогдох индэр байгуулж, жижиг дунд аж ахуйн нэгж, их дээр сургууль, шинжлэх ухааны судалгааны байгууллага зэрэг олон салбар хамтран ажилласан шинэ хэлбэрийн шинийг бүтээх механизм байгуулах хэрэгтэй. Зарим үлгэр жишээ бааз байгуулж, ажил үйлс бүтээх үйлчилгээ хөгжүүлж, бизнес эрхлэх, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх хэрэгтэй байна гэжээ.

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100