CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөдөөгийн багш нарт анхаарал тавих хэрэгтэй байна

03-10-2016 14:41

 

9-нд УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны боловсрол шинжлэх ухаан соёл эрүүл мэндийн хорооны дэд эрхлэгч Ли Вэйхун УТЗЗ-ийн 12-дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 4-р чуулганы хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятад улсад өдгөө 3 сая 300 мянган хөдөөгийн багш байна. Тэдэнд хангамж, бэлтгэл, сургалт, мэргэжлийн цол авах зэрэг олон асуудал тулгарч байна. Улам үр ашигтай арга хэмжээ авч, хөдөөгийн багш нарт төрийн бодлогын хөнгөлөлт хүртээх хэрэгтэй байна гэжээ.

Ли Вэйхун: Төрийн зөвлөлийн өнгөрсөн жил нийтэлсэн хөдөөгийн багш нарыг дэмжих төлөвлөгөөнд, их дээд сургуулийн 60 мянга гаруй төгсөгчдийг багшийн онцгой ажлын байранд хамруулж, хөдөөгийн 1 сая 600 мянган багш, 2000 гаруй сургуулийн захирлыг бэлтгэл дамжаанд хамруулсан юм. Ялангуяа хөдөөгийн багш нарын хангамжийн хувьд төвлөрсөн төсвөөс 2 тэрбум 280 сая юанийн ерөнхийлсөн нөхөн олговроор санхүүжүүлж, хөдөөгийн багш нарын 1/3-нийх нь хангамж ихээхэн сайжирлаа гэжээ. Орон нутгууд хөдөөгийн багш нарыг дэмжих төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлж, хөдөөгийн багш нарын асуудалд түлхүү анхаарал хандлуулахын тэр уриаллаа.

Ли Вэй Хун: УТЗЗ энэ онд боловсролын онцгой асуудлыг 2016 оны судалгааны гол сэдэв болгоно гэжээ./Баатар орчуулав/

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100