CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван тогтвортой байдалд хүчин чармайлт гаргасаар ирэв

03-09-2016 15:31

 

8-нд Бээжин хотноо Хятадын гадаад харилцааны сайд Ван И: Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван тогтвортой байдалд төрөл бүрийн хүчин чармайлт гаргасаар ирсэн юм. Хятад АСЕАН-ы тэнгис дээрх хамтын ажиллагааны санг байгуулж, хамтын ажиллагааны 40 гаруй төсөл хэрэгжүүлж байна гэв.

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган 8-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, Ван И Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар сурвалжлагчийн асуултад хариулав. Тэрээр, бид "Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны дүрэм"-ийн зөвшилцлийг нааштай ахиулж, нийтлэг ойлголтын 2 баримт бичиг тохиролцон, хэлэлцээг "маш чухал бөгөөд будлиантай асуудал"-ын үе шатанд оруулсан юм. Бид "тэнгис дээрх эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ" авахыг санаачилж, ялангуяа "тэнгис дээрх онц байдлын гадаад харилцааны утас" "тэнгис дээрх нэгдсэн авран туслах утас" -ыг даруй ажиллуулахыг санаачилсан гэжээ.

Тэрээр: Эдгээр арга хэмжээ нь Хятадын үнэнч сэтгэлийг харуулж байна. Гэхдээ зарим орны харшлалаас болж дээрх хүчин чармайлт сайн үр дүнд хүрч чадахгүй байна. Хятад улс АСЕАН-ы орнуудтай хамт Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван хөгжлийн байдлыг баталгаажуулах итгэлтэй бөгөөд ийм хүчин чадал ч буй гэв. \Урьхан\

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100