CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятадын онцлог бүхий их гүрний дипломат харилцааны замаар урагшилна

03-08-2016 16:21

 

ХКН-ын 18-р хурлаас хойш ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тэргүүтэй ХКН-ын удирдлага дор Хятад улсын дипломат харилцаа уламжлалаа хөгжүүлэн, урагшаа ахиж байна. Ши Жиньпин дарга гадаад дотоодын байдлыг ажин шинэ сэтгэмж бүхий бодлогууд хэрэгжүүлж, Хятадын гадаад харилцаанд зөв чиглэлийг тогтоосон юм. Бид Хятадын онцлог бүхий их гүрний дипломат харилцааны замаар явж байна гэж Хятадын гадаад харилцааны сайд Ван И 8-нд Бээжинд хэллээ.

12-р сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 4-р чуулган 8-нд хэвлэлийн бага хурал хийлгэх үеэр Ван И сэтгүүлчид хандаж дээрх үгийг хэлсэн юм.

Тэрээр: Хятадын онцлог бүхий их гүрний дипломат харилцаа нь үндэстний сэргээн хөгжлийг дэмжих "Хятадын мөрөөдөл" болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах зорилготой юм. Хятад улс энх тайвнаар хөгжих замыг стратегийн сонголтоо болгож, хамтран ажиллаж, хамт амжилтад хүрэх шинэ хэлбэрийн олон улсын харилцаа тогтоохыг үндсэн зарчмаа болгож, олон төрлийн түншийн харилцааг тогтоох замаар урагшилна гэжээ.

                                                                                                        \Навч\

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100