CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Нам төрийн удирдлагууд хэлэлцүүлэгт оролцов

03-08-2016 15:36

 

7-ны үдээс өмнө, Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юүньшань, Ван Чишань, Жан Гаоли нарын зэрэг нам төрийн удирдагчид 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы хэсгийн хэлэлцүүлгүүдэд оролцов.

ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Хармөрөн мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, Ван Бө зэрэг 9 төлөөлөгчийн илтгэлийг нухацтай сонсон тэмдэглэл хөтөлж, санал солилцсоны дараа, чухал илтгэл тавьжээ.

ХКН-ын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Фүжянь мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, төлөөлөгчдийн саналыг сонсохын дагуу санал бодлоо солилцож, өнгөрсөн жилийн амжилтыг үнэлэн, энэ жилийн үүрэг хүнд боловч байгуулалтад хүч тавьж, тэнгис дагуу бүсэд хөгжлийн стратегийн шинэ тулах цэгийг буй болгохыг онцолжээ.

ХКН-ын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Жан Дэжян Аньхүй мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, төлөөлөгчдийн илтгэлийг хүлээн авч сонссоны дараа тус мужийн ажлын амжилтыг үнэлээд, чанар, үр ашгийг хөгжүүлэхээр хичээн ажиллаж, үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцооны өөрчлөлтөөр гол шугам болгож, шинэ бүтээмжийн чадавхаа дээшлүүлэн, нэгдэлтэй зохицуулалтаа эрчимжүүлж, хүндрэлтэй бэрх асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэйг чухалчиллаа.

ХКН-ын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн БХХ-ны дарга Юй Жэншэн Тайваний төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт, ХКН-ын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юүньшань Сычуань мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт, ХКН-ын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Сахилга бат шалгах төв комиссын дарга Ван Чишань Хэбэй мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт, ХКН-ын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Гаоли Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орны төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт тус тус оролцож, санал сонсон, илтгэл тавьжээ.

\Ц\

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100