CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс худалдааны ивээх үзлийг хэрэгжүүлэхгүй

03-07-2016 11:49

 

УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны гишүүн, Хятадын үндэсний үр тарианы газрын дарга Рэнь Жэньшио 6-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, Хятад улс үр тарианы агуулахын хэмжээг бууруулахад ДХБ-ын олон улсын дүрмийг журамлаж, худалдааны ивээх үзлийг хэрэгжүүлэхгүй гэв.

Тэрээр, олон улсын бизнесмен үр тариаг Хятадад нийлүүлэхийг хориглохгүй, гэвч хилийн худалдааны хэлбэрээр бага багаар зөөвөрлөж татвараас зугтах юм уу дор үнээр худалдан авч нөхөн олговор хууран авах байдалд хяналт удирдлагаа эрчимжүүлнэ гэв.

Олон улсын үр тарианы үнэ ханш хэт доороос болж гадаад дотоодын үр тариа үнэтэй байх түүнчлэн Хятад улс үр тарианы агуулахад нөхөн олговор олгох зэрэг олон талын хүчин нөлөөнөөс болж Хятадын үр тарианы агуулахын хэмжээ хэт өндөр буй байдлыг буй болгосон гэв.

Рэнь Жэньшио цааш нь хэлэхдээ, олон улсын худалдааны дүрмийг сахисан нөхцөлд, олон улсын зах зээлд үр тариагаа экспортлох нь сайн сонголт юм. Гэхдээ олон улсын үр тарианы үнэ ханш дор, Хятадын үр тарианы өртөг өндөр байдалд олон улсын өрсөлдөх хүчинтэй болоход нөхөн олговорт түшээд байж болохгүй, мөн удаан хугацаа үргэлжилж чадахгүй юм.

Хятад улс үр тариаг гүн боловсруулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гинжийг сурган, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийг дээшлүүлэн байж нөөцлөх нь боломжийн арга мөн гэж Рэнь Жэньшио үзэж байна. \Урьхан\

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100