CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын эдийн засаг дарамтыг даван туулах бүрэн боломжтой

03-06-2016 15:16

 

Хятадын ерөнхий сайд Ли Кэчяны 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганд тавьсан засгийн газрын ажлын тайланд дотоод гадаадынхан өргөнөөр анхаарал хандуулж байна. Төрийн зөвлөлийн судлалын албаны дэд дарга Хуан Шөүхүн тус тайланг боловсруулах ажлыг удирдсан хүний хувьд Хятадын эдийн засгийн байдлын тухай ярихдаа, энэ жил асар их дарамт, сорилттой тулгарах боловч үзэл баримтлалаа шинэтгэн, өөрчлөлт шинэчлэлтийг үргэлжлүүлж, хүндрэл бэрхшээлийг даван туулж, шинэ амжилт тогтооно гэдгийг онцолжээ.

 
Тэрээр: ерөнхий сайд Ли Кэчяны хийсэн засгийн газрын ажлын тайланд ХКН-ын төв хорооноос Төр Засгийн жолоог залах стратегийн байршуулалтыг танилцуулж, орон нутгууд олон салбарын хүсэл шаардлагыг тусгаж, нийгэм нийтийн анхаарал хандуулан сонирхож байгаа асуудлууд, хүсэн шаардаж байгаа зүйлүүдэд хариу өгсөн юм гэжээ.

 
Тэрээр: өнгөрсөн жил бид мөн маш их сорилттой тулгарч байсан боловч дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилт гаргасан. Өнөө бид эдийн засгийн тогтолцооны бүтцийг сайжруулж, хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг бүрдүүлж байна. Эдийн засагт эрсдэл, дарамт тулгарч байгаа нь үнэн. Гэхдээ эдийн засгийн хөгжлийн чиглэл хандлагаа батлах талаар илтгэл дүүрэн байгааг тайланд харуулсан юм гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100