CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах ажил шувтаргандаа оров

03-06-2016 14:43

 

5-нд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган Бээжинд эхэлж, Хятадын засгийн газар 2016 онд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө нийтлэв. 2016 онд Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах ажил шувтаргандаа орж, 13-р 5 жил эхлэн, бүтцийн зохицуулалтын өөрчлөлт оргил үедээ орсноор Хятад улс дэлхийн олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлт буурч байсан үед өсөлтийн хурдыг 7 хувиас буулган тогтоон барьж чадсан энэхүү улс орон шинэ оны талаар чухам ямар төсөөлөлтэй байгааг сонирхож байна. Мөн Төв засгийн газраас тогтоосон үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцооны өөрчлөлтөд засгийн газрын зүгээс ямар өөрчлөлт хийх, яаж өөрчлөхийг сонирхож байна.

Байгаль орчны нөхцөл улам муудаж буй нөхцөлд тоосонцор манантай тэмцэж байгаа салбарууд цэлмэг тэнгэрийг хүсэж буй хүн зонд ямар хариу өгөхийг сонирхож байна. Хятадын хөгжлийн талаар анхаарал хандуулсан эдгээр асуултад ерөнхий сайд Ли Кэчяны засгийн газрын ажлын тайлан хариулт өгсөн юм.

2015 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 7 хувиас бууран, 6.9 хувьд тогтож, өнгөрсөн зууны 90-ээд оноос хойших хамгийн бага үзүүлэлт гарсан. Түүн дээр энэ оны 1-р сард экспорт зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүд ч буурлаа. Гарааны жилийн эдийн засгийн байдал төдий л өөдрөг биш байгаа нөхцөлд, ерөнхий сайд Ли Кэчян зоригтой хандаж, Хятадын хөгжил ерөөсөө өрсөлдөөн сорилтыг туулан урагшилж ирсэн. "Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа" гэдэг үг бий, бид бүхэн хичээн ажиллана гэжээ.

Өндөр дунд хурдтай эдийн засгийн өсөлт "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаан дахь зорилт, үүргүүдийг биелүүлэхэд чухал ач холбогдолтой. Ноднин жилийн 10-р сард болсон 18-р сонгуулийн 5-р бүгд хурлаар ХКН-ын Төв Хороо "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд эдийн засгийн жилийн өсөлтийг 6.5 хувиас дээших байлгах зорилт тавьсан. Тэгвэл "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний эхний жилд эдийн засгийн өсөлтийн хурд ямар хүлээлттэй байгаа тухай тайланд тэмдэглэхдээ, энэ оны хөгжлийн үндсэн зорилт бол ДНБ-ний өсөлтийг 6.5-7 хувийн хооронд байлгах болно гэлээ.

Эдийн засгийн өсөлтийн зорилтыг 6.5-7 хувьд хүргэхээр төсөөлж байгаа нь чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилттой уялдуулж, бүтцийн чанартай өөрчлөлтийг ахиулах шаардлагыг бодолцсон хэрэг бөгөөд зах зээлийг тогтвортой удирдахад тустай юм. Тогтвортой өсөлтийн гол нь ажлаар хангахыг баталгаажуулж, иргэдэд ашиг хүртээхийн төлөө юм. 6.5-7 хувийн өсөлт нь нэлээд бүрэн хэмжээнд ажлаар хангахыг биелүүлж чадна гэжээ."

Тайланд тэмдэглэснээр, энэ нь ойрын жилүүдэд Хятадын засгийн газар эдийн засгийн өсөлтийн хурдыг нэг хэмжээний дотор байлгаж, харин тогтсон нэг тоон үзүүлэлт заагаагүй юм гэжээ. Энэ нь одоогийн бодит байдлаас шалтгаалж Хятадын засгийн газар уян хатан арга хэмжээ авч байгаагийнх нь илрэл юм гэж олон нийт үзэж байна.

Эдгээр урьдчилсан зорилт нь Хятад улс макро эдийн засгийн бодлогыг тогтвортой сайжруулж, эдийн засаг зохистой орон зайд үйл ажиллагаа явуулахтай нийцэж байна. Нааштай санхүүгийн бодлого, эрүүл тогтвортой валютын бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлнэ. Өмнөх тайлангуудтай харьцуулахад, өмнөх нь "Эрч хүчээ нэмэгдүүлэх" буюу энэ оны санхүүгийн алдагдлыг 2.18 триллион байлгаж, өнгөрсөн оноос 560 тэрбум юаниар нэмэгдэж, алдагдлын хэмжээг 3 хувиар нэмэгдүүлсэн гэсэн үг. Харин хойнох нь "уян хатан байр суурь баримтлах" буюу энэ онд М2-ын өсөлтийг 13 хувь орчмоор төсөөлж, нийгмийн санхүүжилтийн цар хэмжээг 13 хувь орчмоор өснө гэж төсөөлж байна.
  
Энэ он бол чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах шийдвэрт үе шатны чанартай гарааны жил юм. 2015 оны 11-р сард, Төв засгийн газрын улс төрийн товчооны хурал "ядуурлыг буруулах хатуужилтай тэмцэлд ялах тухай шийдвэр"-ийг хянан хэлэлцэж баталсан. Даруй 2020 он хүртэл хөдөө тосгоны 70 сая гаруй ядуу амьдралтай хүмүүсийг ядуурлаас ангижруулах тухай зорилтыг боловсруулж гаргасан юм. Энэ оны ажлын гол үүргийн талаар тайлан, ядуурлаас ангижруулах төслийг хэрэгжүүлэхийг дурдсан байна.
 
Өнгөрсөн жил, агаарын бохирдол хүмүүст бүрхэг сэтгэгдэл төрүүлсэн. Нийслэл Бээжин хот ноцтой агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх улаан өнгийн сэрэмжлүүлгийг хоёр удаа өгсөн. Өдөр ирэх тусмаа байгаль орчинд дарамт болж буй нөхцөлд, Төв засгийн газрын боловсруулсан ногоон хөгжлийн ухагдахууныг хэрхэн хэрэгжүүлэх бэ ? Энэ онд бохирдлоос хэрхэн сэргийлэх талаар ерөнхий сайд Ли Кэчян тодорхой чиг хандлагыг дурдав:

Энэ онд гол гол бүс нутгийн РМ2.5-ын нягтац үргэлжлэн буурлаа. Нүүрсний болон машины утааг хүч тавин багасгана. Гол бүс нутагт агаар мандлын бохирдлын нэгдсэн хяналт тогтооно. Аж үйлдвэрийн бохирдлын эх үүсвэрийг засаж, бохирдол ихтэй аж ахуйн нэгжид интернетээр хяналт тавина. Хүрээлэн буй орчныг хамгаалах хяналт шалгалтаа эрчимжүүлнэ гэжээ.

Мөн өдөр болсон нээлтийн ёслолд засгийн газрын ажлын тайлантай хамт БХАТИХ-д өргөн барьсан бас нэг баримт бичиг бол 13-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төсөл болно. Уг төсөл чинээлэг нийгмийн бүх талаар бүтээн байгуулах зорилтын эргэн тойронд, хөгжлийн тэнцвэргүй, зохицолгүй, тогтворгүй байгаа зэрэг илэрхий асуудалд чиглүүлэн, шинийг зохион бүтээх, зохицонгуй, ногоон, нээлттэй, баялгийг тэгш хуваарилах хөгжлийн үзэл баримтлалыг бий болгон хэрэгжүүлж, хойшдын таван жилийн эдийн засаг нийгмийн хөгжлийн гол үүрэг зорилтыг тодорхойлж, хөгжлийн тулах томоохон бодлогууд болон том төслүүдийг дурдсан байна.

Эдийн засгийн дунд дээд хурдаар хөгжлийг хэвээр халдгалж, аж үйлдвэрийг дунд дээд хэмжээнд хөгжүүлж, шинийг зохион бүтээхийг дайчлах үүргийг нэмэгдүүлж, хөгжилд хүчирхэг их хөдөлгөх хүч сэлбэх. Шинэ хот суурины байгуулалт, хөдөө аж ахуйг орчин үеийн болгох, хот хөдөөгийн бүсчилсэн зохицонгуй хөгжлийг ахиулах, ногоон үйлдвэрлэл амьдралын арга хэлбэрийг ахиулж, экологийн орчин ахуйг түргэтгэх, өөрчлөлт нээлттэй байлгахыг гүнзгийрүүлэн, хөгжлийг шинэ тогтолцоог байгуулах, иргэдийн амьжиргааг тасралтгүй ахиулан, нийт хүн арддаа хөгжлийг үр өгөөжийг хүртээх болно гэжээ.

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100