CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Гадаад орнуудаас Хятадад суугаа элчин сайд Ли Кэчянгийн Засгийн газрын ажлын тайланг сайшаав

03-09-2016 11:40

 

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган 3-р сарын 5-ны үдээс өмнө нээлтээ хийлээ. Ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлын тайландаа, бид энх тайван, хөгжил, хамтран ажилласан, хамтаар хожих далбааг өндөрт өргөн, Хятадын онцлогтой их гүрний дипломат үзэл ухагдахууныг баримтлан, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хамгаална. Мөн орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, дэлхийн чанартай халуун цэгийн асуудлыг зохицуулахын тулд бүтээгчээр оролцоно гэж онцоллоо. 

 Танзаниас Хятадад суугаа элчин сайд сэтгүүлчдэд, ерөнхий сайд Ли Кэчяний хийсэн тайлан маш амжилттай болж, хүмүүст гүн сэтгэгдэл үлдлээ. Хятад улс өнгөрсөн жилд олон талаар ахиц гаргасан. Тайланд дурдсан зорилтууд амжилттай биелж, Хятад Африкийн хамтын ажиллагаа энэ онд улам илүү нааштай ахиц гаргана гэдэгт итгэж байна гэж хэлсэн байна.

 Америкаас Хятадад суугаа элчин сайд Бокуса сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, ерөнхий сайд Ли Кэчяний Засгийн газрын ажлын тайлан маш бодитой, алсын хараатай, олон зорилтыг дурдсан. Хятад улс улмаар хөгжиж, ард түмний амьдрал сайжрах нь Хятад Америкийн харилцаанд ашигтай юм гэжээ. \Ренчинсоо\

 

 

 

 

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100