CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Нам төрийн удирдагчид УТЗЗ-ийн гишүүдтэй санал бодлоо солилцов

03-05-2016 10:44

 

Нам төрийн удирдагч Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар 4-ний өдөр УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн БХХ-ны 4-р хуралд оролцож буй гишүүдтэй уулзаж, тэдэнтэй хамт төрийн явдлыг авч хэлэлцсэн байна.

Эдийн засаг, хөдөө аж ахуйн хамтарсан хэсгийн хуралд Лю Минкан, Лян Бөлян зэрэг гишүүд үг хэлэв. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян гишүүдтэй санал бодлоо солилцжээ. Тэрээр хэлэхдээ, энэ жилд хөгжлийн шинэ үзэл ойлголтоор улам оновчтой үр ашиг бүхий макро тохируулалт хийж, өөрчлөлт нээлтийн бодлогыг гуйвшгүй хэрэгжүүлэн, бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгий хийж, эдийн засгийн хөгжлийг зүй ёсны хэмжээнд байлгаж, эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх чадварыг нэмэгдүүлэн, иргэдийн амьдралын төвшнийг дээшлүүлэх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн хөгжлийн хэлбэрийг өөрчлөн, олон төрөл зүйл, олон хэлбэрийн зохих цар хэмжээгээр эрхэлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, өрсөлдөх чадлыг дээшлүүлэн, тариачдын орлогыг нэмэгдүүлэхээр зүтгэж, "13-р таван жил"-ийн эхний гарааг сайтар алхах хэрэгтэй гэжээ.

Хонконг Макаогийн УТЗЗ-ийн БХХ-ны гишүүдийн хуралд ХКН-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны гишүүн Жан Дэжян оролцон, гишүүдийн саналыг сонссон байна. Жан Дэжян хэлэхдээ, Хонконг Макао эх орондоо буцаж ирснээс хойш "Нэг улс хоёр систем"-ийн практик ерөнхийдөө амжилтад хүрсэн. Төв засгаас "Нэг улс хоёр систем"-ийн практикийг зөв замаар замнуулахыг батлах итгэл чадвар бүрэн байна гэжээ.
 Эм эмнэлэг, эрүүл мэндийн салбарын гишүүдийн хамтарсан хуралд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн БХХ-ны дарга Юй Жэншэн оролцон, гишүүдтэй санал бодлоо солилцсон байна. Тэрээр тус салбарын гишүүд болон эм бэлдмэл эрүүл мэндийн салбарын ажилтнуудын гаргасан хүчин зүтгэлийг өндрөөр үнэлж, эрүүл энх бол аз жаргалын үндэс суурь, нийгмийн хөгжил дэвшлийн чухал бэлэн тэмдэг мөн гэжээ. Ард иргэдийн эрүүл мэндэд үйлчлэхээр чиглэл болгон, сэргийлэхийг чухалчлан, хөдөө тосгоноор гол болгож, ард иргэдэд хямд хялбар олон нийтийн эрүүл мэнд, үндсэн эм эмнэлгийн үйлчилгээг хангах хэрэгтэй гэжээ.

Хятадын Ардчилсан холбоо, Тариачин ажилчны намын нэгдсэн хуралдааны үеэр, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юньшань төлөөлөгчдийн дэвшүүлсэн санал бодлыг сонссоны дараа, "13-р 5-жилийн төлөвлөгөө"-г биелүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахад эрхбиш Ши Жиньпин даргын цуврал яриаг сайтар суралцаж, нам төрийн стратегийн шинэ үзэл баримтлалыг гүнзгий ойлгох хэрэгтэй гэжээ.

ХКН-ын гишүүдийн холбооны хуралдаанаар, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Сахилга бат байцаах хорооны нарийн бичгийн дарга Ван Чишань онцлохдоо, нам төрийн удирдлагын дагуу бид асар их амжилт байгуулсан. Гэхдээ мөн их өрсөлдөөнд нүүрлэж байна. Бид цаг ямагт хүлээцтэй ухаалаг байж, байр суурь, чиглэлээ тодорхойлж, нөхцөл байдлаа эзэмдэх явцад зорьсон зүгтээ зүтгэх хэрэгтэй. Намын дүрэм зарчмыг чанга баримталж, намын гишүүний үүрэг хариуцлага бат цээжилж, өөрийгөө чанга шаардах хэрэгтэй гэжээ.

Боловсролын салбарын гишүүдийн нэгдсэн хуралдааны үеэр, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Жан Гаоли, гишүүдийн санал бодлыг хянамгай сонссоны дараа, Ши Жиньпин даргын цуврал яриаг гүнзгий суралцан, инновацийн хөгжил, зохицолтой хөгжил, ногоон хөгжил, нээлттэй хөгжил, хамтаар амжилтад хүрэх хөгжлийн үзэл баримтлалаар, боловсролын орчин үеийг урагшлуулж, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахад чухал хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ.

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100