CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

УТЗЗ-ийн 12 дахь удаагийн бүх хятадын хорооны 4-р чуулган нээгдэв

03-04-2016 09:49

 

 УТЗЗ-ийн 12 дахь удаагийн бүх хятадын хорооны 4-р чуулган 3-нд Бээжин хотноо нээгдэв. УТЗЗ-ийн бүх хятадын хорооны дарга Юй Жэншэн нээлтийн ёслолд хийсэн байнгын хорооны ажлын тайланд, 2016 онд УТЗЗ "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хүрээнд санал санаачилга дэвшүүлэхээ ажлын гол тал болгож, улс төрийн хэргээр зөвлөлдөх үр ашгийг дээшлүүлэн, ардчилсан хяналтын үүрэг хариуцлагыг эрчимжүүлж, УТЗЗ-ийн эх оронч нэгдмэл фронтын байгууллага болсон үүргээ улам сайн хэрэгжүүлнэ гэв.

3-ны үдээс хойш 3 цагт УТЗЗ-ийн 12 дахь удаагийн бүх Хятадын хорооны 4-р чуулган Бээжин хотын Ардын Их Хурлын ордонд нээгдэв. БНХАУ-ын нам төрийн удирдагч Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар нээлтийн ёслолд оролцов. Уг чуулган УТЗЗ-ийн 12 дахь удаагийн бүх Хятадын хорооны жилийн ээлжит хурал юм, 11 хоног үргэлжилнэ. УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны 2000 гаруй гишүүн Хятадын ирээдийн 5 жилийн эдийн засаг нийгмийн хөгжилд холбогдсон "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөрөөр санал санаачилгаагаа идэвхтэй дэвшүүлнэ.

Хөгжлийн асуудлаар зөвлөлдөх, санал санаачилгаа дэвшүүлэхээс гадна, ардчилсан хяналт нь мөн УТЗЗ-ийн чухал үүрэг юм. Байнгын хорооны ажлын тайланд Юй Жэншэн онцлохдоо, шинэ онд УТЗЗ ардчилсан хяналтыг эрчимжүүлэн, ардчилсан хяналтын үр ашгийг дээшлүүлнэ гэжээ.

Уг тайланд, 2016 оны УТЗЗ-ийн бүх Хятадын хороо, хотжилтын ажил, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хяналт шалгалтын системийн байгуулалт, байгаль орчинг хамгаалах бүс байгуулах, бохирдлоос урьдчилан сэргийлэх зэрэг сэдвийн хүрээнд ардчилсан хяналт шалгалт явуулсаар ирсэн гэж онцолжээ.

Хятадын Ардын УТЗЗ бол Хятадын ард түмний эх оронч нэгдлийн удирдах байгууллага, ХКН-ын удирдсан олон нам хамтран ажиллах, улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн чухал байгууллага, Хятадын улс төрийн амьдралд социалист ардчиллыг бадруулах чухал хэлбэр юм. Энэ оны байнгын хурлын ажлын тайлангийн тусгай хэсэгт, Ардын УТЗЗ нь эх оронч нэгдлийн байгууллагын хувьд гүйцэтгэх үүргийн талаар тодорхойлолт хийх болно. Юй Жэншэн хэлэхдээ,

Нам бус хүмүүсийн ардчилсан эрхийг хүндэтгэн баталгаажуулж, улс төрийн намуудын УТЗЗ-ийн олон нийтэч чанартай үйл хэргийн зөвшилцөлд оролцохыг эрчимжүүлж, ХКН нь намын бус зүтгэлтэнтэй хамтран ажиллахыг байнга бэхжүүлэх хэрэгтэй. Тэрчлэн төрийн бус эдийн засгийн зүтгэлтэн,

нийгмийн шинэ давхаргын зүтгэлтэн, гадаад орон болон эх орондоо буцсан оюутан нартай нягт хэлхээ холбоотой байж, олон төрлийн улс төрийн индэр, солилцооны арга замаар дамжин, улс төрийн үйл хэрэгт оролцох нөхцөлийг бий болгон, санал бодлоо илэрхийлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй гэжээ.

2016 он бол Хятадын дундад чинээлэг нийгмийг байгуулах чухал цаг үеийн эхлэлийн жил, бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх чухал жил бөгөөд "13-р таван жилийн төлөвлөгөө" албан ёсоор эхэлсэнтэй давхцаж байна. Юй Жэншэн ХКН-ын бодлоготой холбоотой мэдэгдэлдээ энэ оны УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны гол ажлуудыг дурдав.

 Юй Жэншэн хэлэхдээ, "13-р таван жилийн төлөвлөгөө" хэрэгжихэд санал бодлоо оруулахаар ажлын гол шугамаа болгож, улс төрөөр зөвлөлдөх, санал санаачилгаа дэвшүүлэх үр ашгийг дээшлүүлэн, нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлийг түргэтгэн, 2016 оны төлөвлөгөөгөө нарийн хэрэгжүүлэн, шинжилгээний ажил зохион байгуулж, хүндийн жинтэй улс төрийг зөвлөлдөх эрдэм шинжилгээний ололт амжилт олохыг хичээх хэрэгтэй гэжээ.

Энэхүү тайлангаас үзвэл, УТЗЗ энэ онд 3 удаагийн тусгай сэдэвт зөвлөгөө хийхээр төлөвлөж, "Зүүн хойдын 3 мужийн аж үйлдвэрлэлийн бүтцийн өөрчлөлт хийх", "олон түмний иновацийг хөгжүүлэх", "эм эмнэлэг эрүүл мэндийн системийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх" 3 чухал асуудлаар санал бодлоо солилцох болно. Мөн улирал болгонд макро эдийн засгийн нөхцөл байдал шинжилгээний хурал хийж, эдийн засгийн тогтвортой эрүүл хөгжилд хувь нэмэр оруулах болно гэж байна.

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100