CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүд "13-р 5 жилийн төлөвлөгөө"-нд идэвхтэй санал санаачилга дэвшүүлж байна

03-03-2016 17:59

 

УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны жил тутмын ээлжит чуулган 3-ны өдрийн үдээс хойно Бээжин хотод нээгдлээ. Энэ жил бол "13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний эхний жил тохиож байгаа бөгөөд Хятад улсын эдийн засаг "шинэ төлөв"-т орсны дараах гүнзгий тохируулгаар бүтцийн өөрчлөлт хийх зангилгаа он жил болох юм. Ээлжит чуулганд оролцох гишүүд "13-р 5 жилийн төлөвлөгөө", түүнчлэн улс ардын эдийн засгийн хөгжилд тулгараад байгаа халуун цэгийн болон хүндрэлтэй асуудлаар идэвхтэй санал санаачилга дэвшүүлж байна.

 

УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны 4-р чуулган нээгдэхээс өмнө хэвлэлийн төлөөлөгч Ван Гүөчин 2-ны өдөр хэлэхдээ, "13-р 5 жилийн төлөвлөгөө"-г боловсруулах бол нам болон үндэсний 2015 оны хамгийн гол чухал ажил, мөн ч УТЗЗ-ийн санал санаачилга дэвшүүлж, улс орны хөгжлийн ерөнхий байдалд үйлчлэх гол чиг хандлага болсон юм. УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Хятадын "Дүн Фан" буюу "Дорнод" хөрөнгийн менежментийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Мэй Шинбао хэлэхдээ, хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийн 5 том үүргийн нэг болох үйлдвэрлэлийн хүчний илүүдлийг арилгах нь даруй маш хүндрэлтэй, мөн гол чухал асуудал байж, энэхүү өөрчлөлтийн явцад банк эрхбиш банк санхүүгийн байгууллагын үүргийг гүйцэд бадруулж, чанаргүй хөрөнгийг зохицуулах эрчээ нэмэгдүүлж, өрийг хувьцаа болгон өөрчлөх талаар илүү судалж үзэх ёстой гэжээ.

 

 

Тэрээр хэлэхдээ, "Банк санхүүгийн байгууллагын хувьд, үйлдвэрлэлийн чадамж хэт их аж ахуйн нэгжид туслах ёстой. Үнэ өртөгийн хувьд, үйлдвэрлэлийн чадамжийн цаана түүний өр оршиж байдаг, өөрөөр хэлбэл, банк, итгэмж зээлийн хоршоо, түрээс үйлчилгээний компаний хувьд, хэт их үйлдвэрлэлийн чадамж нь бусдын зээл, түүний өрйн эрх юм. бодит эд юмын орших хэлбэр бол үйлдвэрлэлийн чадамж юм, үнэ өртөгийн орших хэлбэр бол бусдын өрийн эрх юм, тэгвэл энэхүү өрийн эрхийг хэрхэн зохицуулах вэ? Бодлогын чанартай хэсэгт зээлийг хувьцаа руу шилжүүлэх аргачлалын хэрэгжүүлэх ёстой. Сөрөг үелзэлийн үед, өрийг хувьцаа болгож, эерэг үелзэлийн үед, хувьцааг буцаавал болчих юм" гэжээ.

 

"Улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн 13-р таван жилийн төлөвлөгөөний тухай ХКН-ын төв хорооны санал"-д хөдөө аж ахуйг орчин үеийн болгохыг дорвитой урагшлуулах талаар дурдав. УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Ши Нань Их Сургуулийн био техникийн дээд сургуулийн захирал Шя Чин Юү хэлэхдээ, хөдөө аж ахуйн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэж, олон төрлийн хэлбэрийг хөгжүүлэн зохих хэмжээний эрхлэлт явуулж, орчин үеийн хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтын явц дахь түүний удирдан дагуулах үүргийг бадруулах хэрэгтэй хэмээн дээрх "Санал"-д дурдсныг сайшааж байна. Хөдөө аж ахуйг орчин үеийн болгон хөгжүүлэх нь хөдөө тосгонд залуучуудыг авч үлдэхэд тусгай байж, хөдөө аж ахуйн урт хугацааны хөгжилд эрчим хүч хуримтлуулах болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "орчин үеийн хөдөө аж ахуйн хувьд, тарьж үржүүлэх, үйлдвэрлэх явцыг их хэмжээгээр өрнүүлж, технологийн агууламжийг нэмэгдүүлж, машин механикын хэр түвшинг өндөржүүлж, дахин үйлдвэрлэж гаргасан юмаа улам гүнзгий боловсруулж, зах зээлийн брэнд бий болгох хэрэгтэй. Ингэвэл сая тариачдын орлого нэлээд ихээр нэмэгдэх болно. Өнгөрсөнд бид зөвхөн тариачид хот орж хөлсний ажил хийх тухай ярьж байсан, хөдөө тосгоны орлого маш бага учраас, хөдөө тосгоны орлогыг хотынхоос 2 дахин нэмэгдүүлэхэд хүрвэл, маш олон залуучууд хөдөө тосгонд ажил эрхлэх болно. Өөр нэгэн өнцгөөс авч үзвэл, хөдөө аж ахуйг орчин үежүүлэх гэдэг нь хөдөө аж ахуйн салбарт залуучуудыг урьж ажтллуулан, тэдний авьяас чадварыг бүрэн бадруулах явдал юм" гэжээ.

УТЗЗ-ийн гишүүд тариалангаас гадна ойн аж ахуйд мөн анхаарал хандуулж байна. Хятадын нийтийн өмчийн ойн талбай нийт ойн талбайн 60 хувийг эзэлдгээрээ үндэсний ойн нөөцийн чухал бүрэлдэхүүн хэсэг, экологийн ой шугуй, хувийн өмчийн ойн байгуулалтын чухал ул суурь болсон юм. УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Ажилчин тариачны намын Шааньши мужийн хорооны дэд дарга Хүө Шүеши хэлэхдээ: миний дэвшүүлсэн санал нийтийн өмчийн ойн тогтолцооны өөрчлөлтөд түлхэц болж, үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэхийг хүсэж байна гэжээ.

Тэрээр: "Бидний нийтийн өмчийн ойн тогтолцоонд өөрчлөлт хийх шаардлагатай байна. Өнгөрсөнд өмчийн эрхийн харьяалал тодорхойгүй байсан, өдгөө хэдийгээр эрхийн бичигтэй болсон боловч цар хүрээ бага, тархай бутархай эзэгнэж байгаа байдалд өөрчлөлт гараагүй. Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтаас ойн аж ахуйд анхаарал хандуулж буй нь идэвхгүй байгаагаас болж үр ашиг тун тааруухан байна. Тэгэхээр би ойн эрхлэлтийн тогтолцоог шинэчлэн, нөөцийг нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн юм" гэжээ.

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100