CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

УТЗЗ "13-р 5 жил"-ийн төлөвлөгөөний талаар идэвхтэй санал санаачилга дэвшүүлнэ

03-03-2016 11:05

 

 Энэ оны хоёр чуулганаар "13-р 5 жил"-ийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төслийг авч хэлэлцэх явдал олон нийтийн анхаарлыг татсан халуун цэг болж байна. 12-р удаагийн УТЗЗ-ийн 4-р чуулганы хэвлэлийн бага хурал 2-ны үдээс хойно Ардын Их Хурлын Ордонд болж, хэвлэлийн төлөөлөгч Ван Гүөчин УТЗЗ-ийн ажлуудыг танилцууллаа.

 Ван Гүөчин хэлэхдээ, "13-р 5 жил"-ийн төлөвлөгөөг боловсруулан тогтоох явдал бол 2015 оны нам төрийн чухал ажил, мөн ч УТЗЗ-ийн санал санаачилга дэвшүүлэн их талд үйлчлэх гол чиглэл хандлага юм. Иймээс 2015 онд УТЗЗ-ийн БХХ "13-р 5 жил"-ийн төлөвлөгөөтэй холбогдуулан тусгай сэдвээр байнгын хорооны хурлыг 2 удаа хийж, давхацсан тоогоор 366 хүн үг хэлж, бас тусгай шинжилгээ судалгаа, засаг төрийн үйл хэргийг зөвшин хэлэлцэх арга хэмжээг 56 удаа зохиож, 363 санал дэвшүүлж, холбогдох 545 мэдээллийг хүлээн авч уламжилсан байна гэжээ. Эдгээр нь Төрийн Зөвлөлийн "13-р 5 жил"-ийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэгт олон мэргэн ухаан, бодит арга хангасан юм гэж тэрээр тэмдэглэв.

 Түүний танилцуулснаас үзвэл, чуулганы хөтөлбөрийн дагуу УТЗЗ 3 удаа хэсгийн болон нэгдсэн хэсгийн хэлэлцүүлэг хийж, "13-р 5 жил"-ийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төслийг авч хэлэлцэх юм байна. /D/

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100