CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

3-р сарын 4-нд 12-р удаагийн БХАТИХ-ын 4-р чуулганы бэлтгэл хурал болно

03-03-2016 17:35

 

3-р сарын 4-ний үдээс өмнө, 12-р удаагийн БХАТИХ-ын 4-р чуулганы бэлтгэл хурал хуралдаж, чуулганы тэргүүлэгчдийн бүлгэмийн дарга болон нарийн бичгийн даргыг сонгох бөгөөд чуулганы хөтөлбөрийн төслийг санал оруулж батална. Бэлтгэл хурлын дараа, чуулганы тэргүүлэгчдийн бүлгэм анхны хурлаа хуралдуулж, 11:00-т чуулганы хэвлэлийн бага хурал хийж, хэвлэлийн төлөөлөгчөөс чуулганы хөтөлбөр, БХАТИХ-ын ажлын талаар гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулах болно.

Мөн өдөр УТЗЗ-ийн 12-р удаагийн Бүх Хятадын Хорооны 4-р чуулган хэсгийн хэлэлцүүлэг хийж, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны ажлын тайлан болон санал санаачилга дэвшүүлэх ажлын тухай тайланг хянан хэлэлцэнэ.

                                                                                           \Д.Хүчитбаатар\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100