CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Хүннүчүүд нанотехнологи ашиглаж байсан уу

02-19-2016 17:15

    Монголын археологчид Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгаас Хүннү улсын үеийн хаад, язгууртны булшийг илрүүлж байсан юм. Тухайн булшны малтлагаас алтан сүйх тэрэг, ромын шилэн аяга, ваар, тогоо зэрэг хосгүй ховор эд юмс олон гарсан. Тэгвэл хамгийн сонирхолтой нь төмөр бариултай, хүрэл тогоо тус малтлагаар олдсон гэдгийг эрдэмтэд хэлж байна. Уг тогоог үйлдвэрлэх явцад хүн төрөлхтөний нээгээд удаагүй байгаа хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухаан болох нанотехнологи ашиглан бүтээсэн байх магадлалтай юм байна. 2000 гаруй жилийн өмнө нанотехнологи ашиглан дээрх  хүрэл  тогоог гагнаж байсан нь Хүннүчүүдийг асар их оюуны чадавхитай ард түмэн байсныг харуулж байна гэж Монгол улсын Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д. Эрдэнэбаатар онцолж байна. Доорхи зургийг дарж бичлэгийг сонсоно уу.

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv. cn
Видео мэдээ
860010-1116160100