CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Батлан хамгаалах яам мэдэгдэл хийжээ

02-18-2016 09:48

 

Гаднын зарим хэвлэл мэдээллийн мэдээлж байгаагаар, Хятад улс сүүлийн өдөр Юүн Шин арал дээр "Улаан туг-9" загварын газраас агаар пуужин болон радар байршуулсныг дагуулаар авсан зурагт харуулж байна гэжээ. Энэ тухай Хятадын батлан хамгаалах яам мэдэгдэл нийтэлж, Хятад улс өөрийн харьяа нутаг дэвсгэр дээрээ сэргийлэлт хамгаалалтын чанартай зэр зэвсэг байрлуулах нь хууль дүрэмд нийцсэн зүй ёсны хэрэг гэжээ.

Хятадын Батлан хамгаалах яамны Хэвлэлийн газраас тэмдэглэхдээ, Шиша олтриг бол Хятад улсын бүрэн эрхт нутаг дэвсгэр байж, уг бүсэд сэргийлэлт хамгаалалтын чанартай тоног төхөөрөмж байршуулах нь хууль ёсонд нийцсэн, зүй зохистой үйлдэл. Мөн ч Хятад улс өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалах зорилготой. Харин үүнийг "Хятадын заналхийлэл" гэдэгтэй холбож ярих нь ямар ч үндэслэлгүй, хуурамч яриа болох юм гэжээ.

                                                                                                                        \Д.Хүчитбаатар\

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100