CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Монгол зурагчны бүтээл барууны хэвлэлийг чимж байна

02-16-2016 18:08

 

   Монгол улсаа дэлхий нийтэд сурталчлах чин хүсэлтэй Ч. Батзаяагийн авсан гэрэл зургууд олон орны хэвлэлийн хуудас болон сайтуудад тавигдсаар байна. Саяхан түүний өвөл цагийн адуучдын дүр төрхийг буулгасан гэрэл зургийг DailyMail.Co.Uk сайт нийтэлжээ. Өмнө нь түүний Монгол улсын Хэнтий аймгийн Батноров сумын нутагт явж байхдаа буулгасан шарга азарганы зураг The Guardien, The Sun, The Telegraph, Daily News зэрэг дэлхийд нэр хүндтэй хэвлэл сайтуудад тавигдан олон сая хүний хүртээл болж байв. Дашрамд дуулгахад энэхүү шарга азарганы зургийг Английн поп од Elle Gelding тэй төстэй хэмээн барууны хэвлэлүүд онцлон бичиж байсан юм.

/ Гэрэл зургийг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр нийтлэв/

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100