CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Гар турбадалтаа “Hytorc”-ын солих нь хөгжил юм

02-15-2016 17:30

   Шинэ дэвшилтэт бүхнийг түгээх хийгээд хүлээж авах аль алинд нь хөгжлийн утга агуулга оршино. Хөгжлийн хөтөч бол хөдөлмөр. Аливаа хөдөлмөрийг хөнгөвчилнө гэдэг өөрөө хөгжлийн их том түлхүүр юм. Тийнхүү хөдөлмөр хөнгөвчилсөн үйл ажиллагаа нь технологийн дэвшлийг харуулж байдаг. АНУ-ын “HYTORC” компани нь тийм дэвшлийг дэлхий дахинаа түгээж чаддаг нэгэн бөлгөө.  Азийг хариуцсан  төв нь Шанхай хотод байдаг тус компанийн нэг чухал бүтээгдэхүүн бол эрэг боолт автоматоор чангалж, машин механизм, угсрах ажилд нэн хэрэгтэй “Hytorc” брэнд юм. Уг брэндээр Монголын маань бүтээн байгуулалт болоод хөгжилд түлхэц өгөхөөр  “HYTORC” компанийн салбар нь бий болоод тийм ч удаагүй байгаа аж. Тус салбар компанийн гүйцэтгэх захирал Ц.Баянмандалтай сар шинийн босгон дээр уулзаж зарим зүйлийг тодруулан ярилцлаа.

 -Танай дээд том компани чинь хэдий үед үүсэн байгуулагдсан бэ?
 -Бүр тавиад жилийн түүхтэй шүү.1968 онд Америкийн Ньюзеланд мужид байгуулагдсан байдаг. Америктаа нэр хүндтэй тийм том компани юм. Бид бол Шанхай дахь нэг төвд нь харьяалагдана. “HYTORC” нь өөрийн брэндээрээ одоо Америкийнхаа зах зээлийн 95 хувийг хангаж байгаа. Улмаар энэ төрлийн бүтээгдэхүүнээрээ дэлхийн зах зээлийн 80 орчим хувийг хангаж байгаа гээд бод.Түүгээрээ технологийн ололтоо баталгаажуулж яваа гэхэд болно.
- За яалтгүй толгой компани чинь хүрээ өргөнтэй, хөгжилд нөлөөтэй юм. Ази дахь төвийнх нь тухайд гэвэл?
-Шанхайн төв өөрөө “HYTORC”-ийн өргөжин тэлэлтэд бас шийдвэрлэгч үүрэгтэй. Тэрхүү төвөөс гадна Шанхайд манайх шиг салбар компани ч бий. Хятадад нийтдээ “HYTORC”-ийн есөн салбар компанитай. Түүнчлэн 86 үйлчилгээний өртөө –төвтэй. Тэр бүгд үндсэн брэндийг борлуулан, үйлчилгээ үзүүлж Хятад гүрний зах зээлд урагштай ажиллаж байгаа.
-Урд хөрш улс уг нь хүн ам олонтой, хөдөлмөрлөх хүч ихтэй тул тийм ч их сонирхохгүй, хүмүүсийнхээ хүч хөдөлмөрөөр үйлдвэрлэлээ явуулж болгоод байх биш үү?
- Аа. Танай хүн жаал ташаа ойлгоцтой байгаа юм уу даа. Харин ч хүнд хүчир ажлыг хөнгөвчлөх автомат төхөөрөмжийг уул уурхай зэрэг том салбартаа ихээр авч  ашиглаж хэрэглэдэг юм.
-Монголын маань хувьд танай ийм салбар байгуулах шаардлага хэр байв. Бодвол урьдчилж судалсан биз?
-Шанхай дахь төвөөс дээд удирдлага маань ирж судлаад салбараа байгуулахад зах зээл байна гэж үзээд шийдсэн байсан. Тэр нь 2011-2012 оны үе юм. Монголын уул, уурхайн салбарын ид өсөлттэй үе байсан байх аа.Дэлхийн зах зээл дээр өнгөт металл болон уул,уурхайн бүтээгдэхүүний үнэ сайн байсан. Тийм цагт шийдсэн шийдэл юм. Ийм судалгааны үндсэн дээр л манай салбар компани маань эх суурь нь энд тавигдсан. Намайг гэхэд хоёр жил сургалтад суулгаж байгаад нааш томилж явуулсан.
-Өөрөө Шанхайд мэргэжил эзэмшсэн үү?
-Би эхлээд Хөх хотод Аж үйлдвэрийн их сургууль төгссөн.Дараа нь Шанхайд суралцан мастер болсон.
-Та бүхэн хэдэн оноос энд ажлаа эхлэв?
-Өнгөрч байгаа 2015 оноос эхэлсэн. Манай брэндийг хэрэглэгч болон хамтран ажиллагчаар “Вагнер –Ази”,”Оюутолгой” гээд нэр нөлөө бүхий газрууд байгаа.

 - Монголд орж ирснээсээ хойш хийж гүйцэтгэсэн нэрийн хуудас гэмээр ажил тань юу вэ?
-Монголд бий болсон Салхин цахилгаан үүсгэгч томоохон байгууламжийн  угсралтад манай брендийн багажийг ашигласан. Оюутолгойн өрөмдлөгийн болон бутлуурын машин механизмыг угсрахад мөн хэрэглэсэн.
-Манай орны хувьд зах зээлийн болон бусад онцлог юу ажиглагдаж байна?
- Энд хоёр сайн талтай.Нэг нь чанартай.Хоёр дахь нь засвар үйлчилгээнд нь бүтээгдэхүүнээ нийлүүлэх хугацааны эргэлт нь боломжтой. Өөр нэг анзаарагдсан юм бол уул, уурхайн салбарт угсралт,засварын ажил нь зонхилон гар ажиллагаатай юм билээ.Тэгж ажлаа гүйцэтгэх нь хангалттай бус. Эвдрэл гарах нь их. Тиймээс үр дүнгүй, зардал их гарна.Зах зээлийн тухайд  124 компанийг зорилтот зээлээ гэж үзэж байгаа.
-Танайхтай төстэй багаж хэрэгсэл оруулж ирэн ашиглаж байгаа тохиолдол олон байна уу?
- Уул, уурхайгаас бусад зарим салбарт мэр сэр байгаа юм билээ. Гэхдээ тэд ажлаан гүйцэтгээд удалгүй ахиж байх шиг. За тэгээд уурхайн болон бусад газар машин механизм болон тоног төхөөрөмжөө засварлах угсрахдаа “гар турбаадах “гэсэн аргыг нийтлэг хэрэглэдэг юм байна лээ.
-Ямар нэгэн технологийн горим алдагдаж байна гэсэн үг үү?
-Тиймээ. Стандартыг мөрдөж чадахгүй байна гэсэн үг. Зориулалтын багаж хэрэглэхгүй болохоор зөв технологиор горимын дагуу ажил хийх аргагүй шүү дээ. Ядаж аливаа машин техник, механизмын эрэг боолтыг боож чангалахад жигд зэрэг чангалах гэсэн эхний энгийн шаардлагыг ч хангаж чадахгүй шүү дээ.Том оврын эрэг шураг,боолтын тухайд бүр ч стандартаар нь боож чангалахгүй бол их хэцүү. Ажил үйлдвэрлэл дээрээ эрсдэл их гаргана шүү дээ.Тийм болохоор технологийн дэвшлийг л цаг алдалгүйгээр ашиглаж байх ёстой юм.
-За томоохон байгууламж, нүсэр машин механизмтай газарт их хэрэгтэй юм байна, “Hytorc” брэнд чинь. Харин бага цомхон аж ахуй овор багатай тоног төхөөрөмжтэй газарт хэр өгөөжтэй юм бэ?
-Хүнсний болон арьс шир боловсруулах үйлдвэрт ч хэрэгтэй. Бага оврын автобус угсрах цехэд ч хэрэгтэй. Ер нь тэгээд эрэг боолт чинь том жижиг янз бүрийн хэмжээтэй байна. Хэдийгээр гар ажиллагаагаар хийж болох ажлуудтай ч тэр цех, үйлдвэрүүдэд стандарт заавал мөрдөх нь өөрөө дэвшил хөгжил юм.
-Тийм байх л даа.Тийнхүү ” Hytorc”-ийн төхөөрөмж сонгосноор үр ашиг нь тодорхой гарсан жишээ гэвэл?
-Би энд Хятад улсад хэрхэн үр дүнтэй ашигласан хоёр жишээ хэлье. Шиньжаан дахь газрын тос боловсруулах үйлдвэр ашиглаад олон тэрбумын зардлаа хэмнэсэн. Хятадын Засгийн газар өмнө нь Цөмийн станцдаа дотоодынхоо тоног төхөөрөмж хэрэглэдэг байсан. Гэтэл ” Hytorc”-ийн төхөөрөмж сонгон стандартын дагуу олон тэрбумын зардлаа нэмнэж чадсан.Хэмнэлтээс гадна чанар тэнд давамгайлж байгаа.
-Үр ашгийн тооцооны талаар нэмж хэлэх юм чинь юу бол?
-Бас жишээ хэлье. Шиньжааны газрын тос боловсруулах үйлдвэр дээр хийх угсралтыг 33 хоногт л гүйцэтгэсэн байдаг. Уг төхөөрөмжийг авахаас урьд юун 33 хоног бүр хэдэн сараар л ажил болдог байжээ.Тэнд хөдөлмөрийг 86 хувь хөнгөвчилсөн гэсэн үзүүлэлт гарсан лдаа. Манай багаж төхөөрөмж салхин станц,сэнсний байгууламжид хэрэгтэй.Тэнд цаг хүч хугацаа, хүч хөдөлмөрийг 70 хувь хөнгөвчилнө.

                                                                                                                         Б.Цогзаяабаатар

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100