CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Зика вирусээс сэргийлж байна

02-03-2016 16:37

 

Өмнөд Америкт дэлгэрсэн Зика вирус нэгэнт "олон улсын анхаарал татсан олон нийтийн эрүүл мэндийн онц хэрэг" болоод байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага саяхан мэдэгдсэн юм. Тэгвэл Хятад улсад тавигдаж буй хамгийн тэргүүлэх үүрэг бол даруй хилийн хорио цээрийн хяналт шалгалтаа эрчимжүүлж, уг вирус хилээр нэвтрэхээс сэргийлэх явдал мөн гэж Хятадын Тахлаас сэргийлэх төвийн дэд захирал, Хятадын Шинжлэх ухааны академийн академич Гао Фү хэллээ.

ДЭМБ 1-ний өдөр Женевт "Олон улсын эрүүл мэндийн конвенц"-ын онц байдлын комиссын хурал хуралдуулж, Өмнөд Америкт дэлгэрсэн Зика вирусийн талаар зөвшилцөж, тахлын талаар үнэлгээ хийсэн байна. Уг байгууллагын ерөнхий захирал Маргарет Чан мөн өдөр мэдэгдэхдээ, Өмнөд Америкт дэлгэрсэн Зика вирус нь нэгэнт "олон улсын анхаарлыг татсан олон нийтийн эрүүл мэндийн онц хэрэг" болсон гэжээ.  

Эх сурвалжийн дагуу, одоо Хятадын Тахлаас сэргийлэх төв нэгэнт уг вирусийг шалгах Нуклейн хүчил илрүүлэх урвалжийг амжилттай судалж бүтээгээд муж хотуудын холбогдох байгууллагын ажилтнуудыг сургалтад хамруулж байна.

                                                                              \Д.Хүчитбаатар\ 

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100