Бүх Хятадын өвлийн спортын наадам өндөрлөв
02-01-2016 15:57

30-ны үдээс хойш, 11 хоногийн турш явагдсан бүх Хятадын өвлийн спортын 13-р наадам ШУӨЗО-ы Өрөмч хотын "торгоны зам" олон улсын цанын талбайд өндөрлөв.
Энэ удаагийн өвөлийн спортын наадамд 5 том төрөл, 11 салбар төрөл, 97 жижиг төрлийн тэмцээн хамрагдаж, нийт 52 багийн 1388 тамирчин оролцсон байна.
Энэ удаагийн өвөлийн спортын наадмаас эхлэж, тэмцээний амжилт бүтээмжийг бүх Хятадын үндэсний спортын наадамд бүртгэн жагсаахгүй. Энэ удаагийн өвлийн спортын наадмаар зөвхөн тэмцээний амжилтын жагсаалыг нийтэлж, олон муж хотын медалийн тоо болон ерөнхий дүнгийн жагсаалтыг тус тусад нь нийтлэхгүй юм. "Зөвхөн алтан медаль хөөцөлдөхийг болиулах" нь Хятадын биеийн тамир спортын шинэ нөхцөл байдал болжээ.

2018 оны Пин Чаны өвлийн олимпоос өмнөх чухал сорилгын хувьд, Хятад улс богино зайн түргэн гулгалт, хурдны тэшилт, уран гулгалт, цанын чөлөөт гулгалтын агаар дахь арга техник зэрэг төрлийн давуу талаа цаашид үргэлжлүүлэн бэхжүүлэх болно хэмээн энэ удаагийн өвөлийн спортын наадмаар илэрхийлжээ.
Тэмцээний сахилга дүрмийг баталгаажуулахын төлөө, биеийн тамир спортын үндэсний ерөнхий газар хийгээд тэмцээнд оролцох баг тамирчид хоорондоо тэмцээний сахилга дүрэм болон допингийн эсрэг хариуцлагын бичигт гарын үсэг зурсан байна. Иймэрхүү хариуцлагатай үйл ажиллагаа гурав дахь удаагаа болж байгаа нь энэ юм.
Наадмын хаалтын ёслол дээр, бүх Хятадын өвөлийн спортын 14-р наадмыг даачлан зохион байгуулах нэгжийн төлөөлөл буюу ӨМӨЗО-ы дэд дарга Лю Шиньлэ, Хятадын биеийн тамир спортын үндэсний ерөнхий газрын дарга, намын нарийн бичгийн дарга Лю Пэнээс уг наадмын далбааг хүлээж авсан байна.
