CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятадын 4G хэрэглэгчид 386 саяд хүрлээ

01-29-2016 15:40

 

Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны 28-нд нийтэлсэн мэдээгээр, 2015 оны эцэс гэхэд Хятадын хөдөлгөөнд холбооны хурдтай сүлжээний хэрэглэгчдийн тоо 785 саяд хүрч, үүнд шинээр нэмэгдсэн 4G-гийн хэрэглэгчийн тоо 289 саяд хүрч, нийт тоо нь 386 саяд хүрчээ. 

 Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны 2015 оны болон 2015 оны 4-р улирлын цахилгаан холбооны үйлчилгээний мэдээнд харуулснаар, 2015 оны эцэс гэхэд Хятадын телефон утас ашиглагчдын тоо 1 тэрбум 537 саяд хүрч, хөдөлгөөнт холбооны хэрэглэгчид 1 тэрбум 306 сая, хурдтай сүлжээний хэрэглэгч 213 сая, 8МБРS жич түүнээс дээгүүр өрх 69.9 хувийг эзэлж байна.

Үүний зэрэгцээ сүлжээний хурдыг нэмэгдүүлж төлбөр хураамжийг багасгах ажилд ахиц гарч, Хятадын дундаж сүлжээний хурд 2014 оныхоос 1.7 дахин нэмэгдэж, хурдтай сүлжээ болон хөдөлгөөнд холбооны нэгжийн төлбөр хураамжийн төвшин тус тус 50, 39 хувиар буурчээ. Хурдтай сүлжээний талаар Хятадын хөдөлгөөнд холбооны бүс хоорондын сүлжээний өргөтгөл 612G-д хүрч, бүс хоорондын сүлжээний холбогдох чанар эрчимжжээ. /Баатар орчуулав/  

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100