CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятад хэлний сайн дурын багш нар цагаан сарын баяраа угтан тэмдэглэв

01-25-2016 15:45

 

 МУ-ын хот, хөдөөд их дээд сургууль, дунд сургуульд хятад хэл зааж буй Хятадын сайн дурын багш нар 1-р сарын 23-ны үдэш ирж буй мичин жилийн сар шинийн баяраа угтан тэмдэглэв. БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын яамны соёлын зөвлөх Ли Вэй, Зөвлөх Ли Яньжүнь нарын хүмүүс сайн дурын багш нартай хамт энэ сайхан баярыг тэмдэглэж, эх орон элгэн саднаасаа алс холын МУ-д хоёр орны эв найрамдлын төлөө ажиллаж буй залуу багш нарт сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв. Ихэнх нь дөнгөж 20 гарч байгаа эдгээр сайн дурын багш нар дуулж бүжиглэн баяр баясгалантайгаар нэг үдшийг өнгөргөөлөө.

МУ-д анх 2004 оноос эхлэн хятад хэлний сайн дурын багш нар ирж байсан бөгөөд тухайн үед нийт 12-хон багш байсан бол өнөөгийн байдлаар нийт 168 сайн дурын багш МУ-д ажиллаж, нийслэл Улаанбаатар хотоос гадна Ховд, Дархан, Эрдэнэт, Баянхонгор, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Дорнод зэрэг аймагт, зарим нь бүр сумын сургуульд багшилж байгаа юм байна.                              \ХОУРадиогийн сурвалжлагч М.Цэцэн \

  

  

  

  

  

  

  

  

  

  

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100