CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын өвлийн спортын наадам эхлэв

01-21-2016 11:05

 

Хятадын өвлийн спортын 13-р наадам 20-ны үдээс хойш ШУӨЗО-ны Өрөмчид нээлтээ хийлээ. ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Лиү Яньдүн нээлтийн ёслолд оролцож спортын наадам эхэлснийг зарлажээ.

Нээлтийн ёслолын тогтолт "Цас мөсөнд хучигдсан Тэнгэр уул, нарны гэрэл цацарсан Торгоны зам" сэдвээр, "Цас мөсний ерөөл", "Тэнгэр уулын сэтгэл", "Хятад улсын мөрөөдөл" гурван хэсгээс бүрдэж, амьжиргааны хүчээр дүүрэн үзэсгэлэнт сайхан Шиньжяныг үзүүлжээ.

Нээлтийн ёслолын үеэр Лиү Яньдүн холбогдох тоног төхөөрөмжтэй танилцаж, тэмцээнийг сонирхон, тамирчид, дасгалжуулагч, шүүгч, сайн дурынхан, сэргийлэх болон хэвлэлийнхний төлөөлөгчидтэй уулзаж, сар шинийн мэнд дэвшүүлжээ. 

Тэрээр: Энэ удаагийн өвлийн спортын наадам бол Хятад улс 2022 оны өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авсны дараа болж буй Хятадын анхны цас мөсний томоохон наадам бөгөөд 13-р таван жилийн эхний жилд болох бүх Хятадын анхны спортын наадам болно. Мөн ч Хятадын зүүн хойд нутагт зохион байгуулдаг байсан өвлийн спортын наадмыг анх удаа баруун хязгаарын цөөнх үндэстний нутагт зохиож байгаа нь цас мөсний спортыг хөгжүүлж, эрүүл саруул Хятад улсыг байгуулах, баян чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад чухал ач холбогдолтой юм. Тэмцээнд оролцох тамирчид Хятадын спортын зориг санааг уламжлан, ур чадвараа гайхуулж, спортын өндөр амжилт, оюун санааны баялаг ололттой болж, 2022 оны өвлийн Олимпын наадамд мэргэжлээ сорин, туршлага хуримтлуулахыг хүсэж байна гэжээ.

Тус наадам 11 хоног үргэлжилж, 52 төлөөлөгчдийн багийн 1388 тамирчин оролцож, 97 алтан медалийн төлөө өрсөлдөнө.

                                                                                                    \Сарантуяа\

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100