CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад улсын хүчин чармайлтыг Афганистаны тал сайшаав

01-13-2016 16:08

 

Афганистаны асуудлаарх дөрвөн талт механизмын хурлын Афганистаны талын төлөөлөгч, Афганистаны ГХЯ-ны дэд сайд Хекмат Халил Карзай 12-ны өдөр: Афганистаны энх тайвны болон эвлэрлийн үйл явцад Хятад улс чухал үүрэг гүйцэтгэсэн явдлыг Афганистаны тал сайшааж байна гэж хэлсэн байна.

Халил Карзай мөн өдөр Кабулд хэвлэлийн бага хурал хийлгэж, саяхан өндөрлөсөн Афганистаны асуудлаарх дөрвөн талт механизмын хурлын талаар сурвалжлагчийн асуултад хариулжээ. Афганистаны улс төрийн энх тайван болон эвлэрлийн үйл явцад Хятад улс чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Хятадын тал цаашид ч оролцохын зэрэгцээ бүх үйл явцад нягт анхаарал хандуулахыг хүсэж байна гэж тэрээр хэлсэн байна.

Халил Карзай: тус бүс нутагт терроризмыг арилган, энх тайвныг цогцлоохыг дөрвөн тал бүгд онцлон тэмдэглээд, түүнчлэн "Афганистанчууд голлож, Афганистанчууд эзэн мэдэх" эвлэрлийн үйл явцыг урагшлуулахын тулд хүчин зүтгэнэ гэж илэрхийлсэн юм. Хойшдын энхийн хэлэлцээ "урьдчилсан бэлтгэл, шууд яриа хэлцэл болон хэрэгжүүлэх" гурван үе шатаар явагдана. Дараачийн яриа хэлцэлд нарийн ширийн асуудлыг авч хэлэлцэх бололцоотой гэсэн байна.


\Уртнасан\

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100